Япон: Саппоро хотын 100 жилийн хөгжил

Хуучирсан мэдээ: 2022.08.01-нд нийтлэгдсэн

Япон: Саппоро хотын 100 жилийн хөгжил

Япон: Саппоро хотын 100 жилийн хөгжил

Японы хамгийн хойд хэсэгт орших Хоккайдо арлын Саппоро хот өчигдөр /2022.07.31/ 100 жилийн ойгоо тэмдэглэжээ. Ойн баярт зориулж чимэглэсэн галт тэрэг хот дундуур өчигдөр явав.Түүнчлэн 100 жилийн ойн хүрээнд долдугаар сарын 15-наас эхлэн тус хотын 227 шуудангийн салбараар тусгай марк худалдаанд гаргажээ. Энэ нь Хоккайдогийн нүүр царай болох Хацүнэ Микү нэртэй дүрийн зурагтай марк юм. Хацүнэ Микү нь цасыг илэрхийлсэн утгатай бөгөөд 2010 онд Саппорогийн наадмын үеэр бүтээгдсэн. Энэ марк нь 1000 ширхэг хэвлэгджээ.

Харин өнөөдөр тус хотын захиргааны байгууллага бий болсны 100 жилийн ойг тэмдэглэнэ. Ойн баярын арга хэмжээ зургадугаар сарын 1-нээс эхэлжээ.

Саппоро хот 1922 оны наймдугаар сарын 1-нд албан ёсоор хот статустай болсон. Тухайн үед 127 мянга орчим хүн амтай, 23 мянга орчим нэгжтэй, 24 км.кв талбайтай байв. Өвөл, зунгүй сэрүүхэн байдаг Саппоро хот нь дөрвөн улиралтай. Өдгөө Саппоро хот 1.97 сая орчим хүн амтай, 980 мянга орчим өрхтэй, 1121 км/кв талбайтай, 10 тойрогтой болсон. Хүйтэн цаг агаартай учраас жил бүрийн хоёрдугаар сард цасны фестивал зохион байгуулдаг.

Ази тивд анх удаа өвлийн олимп зохион байгуулсан нь 1972 оны Саппорогийн олимп байв. Тухайн үед дэд бүтцийн сайжруулалт маш их хийгдсэн. Тухайлбал, газар доорх худалдааны төвүүд, метро гэх мэт зүйлстэй болж, хувийн капиталын бүтээн байгуулалтад ч ахиц дэвшил гарсан. Ийнхүү 1970 онд Саппоро хотын хүн ам нэг сая илүү гарчээ. Улмаар Саппоро хот нь оршин суугчидтай харилцах долоон тойрогтой болж, иргэдтэй зөвлөлдөх танхим шинээр байгуулсан.

Хүн амын өсөлтийг хангах, амьдралын нөхцлийг сайжруулах зорилгоор зам, цэвэр бохир усны систем, цэцэрлэгт хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтууд хийгдсэн. Хот даяар цэцэрлэгийн тоо ч нэмэгджээ. 1986 онд Урлагийн цэцэрлэгт хүрээлэнтэй болж, 1990 онд дэлхийн хэмжээний гурван ч том хөгжмийн наадам Саппород нээгдэв.

Эх сурвалж: CRUNCHY ROLL, IMAGO IMAGES, SAPPORO CITY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж