"Худалдагч охин" шилдэг кино шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.01-нд нийтлэгдсэн

"Худалдагч охин" шилдэг кино шагнал хүртжээ

"Худалдагч охин" шилдэг кино шагнал хүртжээ

Ж.Сэнгэдорж найруулагчийн уран бүтээл болох “Худалдагч охин” уран сайхны кино Нью-Йоркийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарсан талаар өмнө нь мэдээлж байв. Тэгвэл "Худалдагч охин" кино энэ наадамд өрсөлдөж, шилдэг кино шагналыг хүртжээ.

Нью-Йоркийн Азийн кино фестивалийг 2002 оноос хойш зохион байгуулж эхэлсэн байна. Азийн кино бүтээлүүдийг Америкт сурталчлах мөн Ази болон Америкийн уран бүтээлчдийн харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих зорилготой томоохон фестиваль юм.

2010 оноос эхлэн Нью Йорк дахь Азийн кино сан нь Линкольн кино төвтэй хамтран фестивалиа болон фестивальтай холбогдон зохион байгуулах бүхий л сургалт үйл ажиллагаагаа Линкольн төвд хийдэг болжээ. Линкольн кино төв нь 1969 онд Америкийн болон олон улсын кино урлаг, кино уран бүтээлчдийг дэмжих зорилготой байгуулагдсан дэлхийд алдартай кино урлагийн цогцолбор аж.

“Худалдагч охин” уран сайхны кино нь Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт мөн шалгарч, залуу жүжигчин Б.Баярцэцэг "Шилдэг эмэгтэй дүр"-ийн шагналыг 2022 оны гуравдугаар сард эх орондоо авчирсан юм. Уг уран сайхны кино 2021 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд жүжигчин О.Энхтуул болон залуу жүжигчин Б.Баярцэцэг нар тоглосон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж