2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 789,319,935 төгрөгийн үнийн дүн бүхий 731,581 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "УБ-БҮК" ХК (BUK +15.00%), "АСБИ" ХК (CND +15.00%) болон "Хай би ойл" ХК (HBO +15.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мон-Ит Булигаар" ХК (MBG -12.83%), "Монгол Базальт" ХК (MBW -9.62%) болон "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -3.13%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,933 ширхэг нэгж эрхийг 10,046,363 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.38 хувиар өсөж, 35202.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,209,488,408,333 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ