Дайныг эсэргүүцсэн өндөр албан тушаалтан хордсон байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2022.08.01-нд нийтлэгдсэн

Дайныг эсэргүүцсэн өндөр албан тушаалтан хордсон байж болзошгүй

Дайныг эсэргүүцсэн өндөр албан тушаалтан хордсон байж болзошгүй

Дайныг эсэргүүцэж, Оросыг орхисон өндөр албан тушаалтны гар хөл нь гэнэт мэдээгүй болж, эрчимт эмчилгээнд хүргэгджээ. Энэ нь Путины ойрын албан тушаалтан болох 67 настай Анатолий Чубайс юм. Чубайсын бие тавгүйрхсэн өрөөнд хамгаалалтын хувцастай мэргэжилтнүүд үзлэг хийжээ.

Анхны онош нь “Guillain-Barre” хам шинж боловч түүнийг хордсон байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн байцаалт үргэлжилж байна. Хэрвээ хордсон гэж үзвэл энэ онош өөрчлөгдөж магадгүй аж. “Guillain-Barre” хам шинж нь хүний биеийн дархлааны систем мэдрэлд халддаг ховор эмгэг юм. Ихэвчлэн гар хөл сулрах шинж тэмдэг илэрч эхэлдэг. Энэ шинж тэмдэг нь даамжирсаар бүх бие сааждаг гэнэ.

Чубайс гуравдугаар сард Путины олон улсын байгууллагууд дахь тусгай элчийн албан тушаалаа орхиж, Оросоос явсан. Дайныг эсэргүүцсэн шалтгаанаар албан тушаалаасаа огцорсон Оросын хамгийн өндөр албан тушаалтан гэж түүнийг үздэг. Тэрбээр ОХУ-ын ерөнхий сайдын орлогчоор мөн ажиллаж байсан. Чубайсыг Путины баг дундаас барууны үзэл баримтлалтай улстөрч гэдэг.

Оросоос явсныхаа дараа Чубайс Израиль, Туркт байжээ. Мөн зургадугаар сарын эхээр Кипр улсад явж байсныг эх сурвалжууд мэдээлсэн.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж