Шатрын олимпиад: Манай эмэгтэй баг АНУ-ын багийг хожлоо

Хуучирсан мэдээ: 2022.08.01-нд нийтлэгдсэн

Шатрын олимпиад: Манай эмэгтэй баг АНУ-ын багийг хожлоо

Шатрын олимпиад: Манай эмэгтэй баг АНУ-ын багийг хожлоо

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж байна. Манай баг одоогоор дараах амжилтыг үзүүлээд буй.


ЭМЭГТЭЙ БАГ:

Гуравдугаар тойрогт манай эмэгтэй баг хүчирхэг бүрэлдэхүүнтэй олимпиадын фаворит нарын нэг хэмээгдэж байсан АНУ-ыг 3:1 харьцаагаар илт давуу ялалт байгуулж, хоёр оноо авлаа.Гуравдугаар ширээнд суусан Т.Мөнхзул, дөрөвдүгээр ширээнд суусан Б.Мөнгөнзул нар маань өрсөлдөгчөө хожиж, нэгдүгээр ширээнд тоглосон А.Энхтуул, хоёрдугаар ширээнд суусан Б.Баярмаа нар өрсөлдөгч нартайгаа эвийн гэрээ байгуулсан аж.

Гуравдугаар тойргийн дараа Эмэгтэй шигшээ баг маань гуравдугаар байранд бичигдэж эхэллээ.

ЭРЭГТЭЙ БАГ:

Гуравдугаар тойрогт залуучууд маань эртний түүхт шатрын их гүрнүүдийн нэг Унгарын шигшээ багтай 2:2 харьцаагаар тэнцэж,оноо хуваалаа. Нэгдүгээр ширээнд суусан Д.Батсүрэн өрсөлдөгчтэйгээ тэнцэж, хоёрдугаар ширээнд суусан Г.Амартүвшин хожигдсон бол гуравдугаар ширээнд Б.Гүндаваа давуу байрлалаа ашиглаж чадсангүй өрсөлдөгчтэйгээ тэнцжээ. Харин дөрөвдүгээр ширээнд сууж тоглосон С.Билгүүн амин чухал хожил байгуулж нийлбэр дүнгээр 2:2 харьцаагаар тэнцэж нэг оноогоо авлаа.

Гуравдугаар тойргийн дараа эрэгтэй шигшээ баг маань 25-р байранд бичигдэж байна.

ДӨРӨВДҮГЭЭР ТОЙРГИЙН ОНООЛТ:

ЭРЭГТЭЙ БАГ:Дэлхийн аварга Магнус Карлсенаар удирдуулсан олимпиадын чансааны гуравдугаарт эрэмбэлэгдсэн Норвегийн шигшээ багтай оноолт таарсан.

ЭМЭГТЭЙ БАГ: Олимпиадын чансааны аравдугаарт бичигдсэн Казакстан улсын шигшээ багтай тулалдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж