32 хүнийг галдан шатаасан бүлэглэлийг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.01-нд нийтлэгдсэн

32 хүнийг галдан шатаасан бүлэглэлийг эрэн сурвалжилж байна

32 хүнийг галдан шатаасан бүлэглэлийг эрэн сурвалжилж байна

Мадагаскарт орон гэрийг нь шатааж, 32 гаруй хүний ​​аминд хүрсэн гэмт бүлэглэлийг цагдаагийн албаныхан нисдэг тэргээр эрж хайх ажиллагааг явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр алан хядагчид энгийн хүмүүсийг гурван сүрлэн байшинд хүчээр оруулан шатаасан аж. Нийслэл Антананариву хотоос хойд зүгт орших Анказобе дүүрэгт, өнгөрсөн Баасан гаригт болсон халдлагын хохирогчдын дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд байжээ. Батлан ​​хамгаалахын сайд орон нутагт "дахало" гэгддэг малын хулгайчдыг энэ хэрэгт буруутгаж байгаагаа мэдэгдсэн байна. Үхрийн хулгай, түүнийг таслан зогсоох оролдлого нь сүүлийн жилүүдэд маш ширүүн мөргөлдөөнд хүргэсэн гэнэ.  Үхрийн хулгайчдын сүлжээ, бүлэглэл албаны хүмүүст анхааруулга өгөх үүднээс ийм хэрэг хийсэн гэж Батлан хамгаалахын сайд нь үзэв.

Генерал Ричард Ракотонирина "Бид энэ хэргийг үйлдсэн хүмүүс болон тэдний хамсаатнуудыг  бүгдийг нь агнах болно" гэв. Тэрбээр хохирогч гурван хүн эрчимт эмчилгээнд байгаа гэж мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж