Хэрүүл шуугиантай аймгийн наадмуудад хэн түрүүлсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2022.08.01-нд нийтлэгдсэн

Хэрүүл шуугиантай аймгийн наадмуудад хэн түрүүлсэн бэ?

Хэрүүл шуугиантай аймгийн наадмуудад хэн түрүүлсэн бэ?

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам Монгол орны 21 аймаг, 330 сумдад зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ долдугаар сарын 20-ноос хойш болсон аймаг, дүүргийн баяр наадмуудын хүчит бөхийн барилдаануудын мэдээллийг хүргэе.

Долдугаар сарын 19-нөөс өмнө наадмаа хийсэн аймгуудын хүчит бөхийн мэдээллийг энд дарж үзнэ үү

  • Багахангай дүүрэг – Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан Б.Очирхүү үзүүрлэв. Их шөвөгт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат аймгийн начин Ш.Нямсайхан, Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат Б.Ганбаяр нар үлджээ. Тус дүүргийн наадамд улсын цолтнууд олноороо бүртгүүлж, аймгийн цол горилж буй залуучуудад боломжгүй өгсөнгүй гэж цахим орчинд шуурсан. Үүнээс болж нэг ч улсын цолтон зодоглоогүй билээ.

  • Дорноговь аймаг – Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат улсын харцага А.Цацабшир түрүүлж, Айраг сумын харьяат, аймгийн харцага Б.Бадрал үзүүрлэжээ. Харин их шөвөгт Эрдэнэ сумын заан Д.Батдэлгэр, Айраг сумын заан С.Занданхүү нар үлдэж, аймгийн цолонд хүрчээ. Тус аймгийн бөхийн барилдааныг шударга бус, найраатай гэж үзсэн иргэд зүлэг ногоон дэвжээн дээр эсэргүүцлээ илэрхийлж буй бичлэг цахим орчин цацагдсан билээ.

  • Дундговь аймаг – Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн арслан С.Сүхбат түрүүлж, Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн начин М.Баттүвшин үзүүрлэжээ. Их шөвөгт Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш, аймгийн заан Ш.Ганбаяр нар үлджээ.

С.Сүхбат энэ жил гурван цолонд дараалан хүрлээ. Тухайлбал, хоёр сарын өмнө цэргийн начин, долдугаар сарын 13-нд аймгийн арслан, долдугаар сарын 29-нд аймгийн хурц арслан тус тус болов.

  • Өвөрхангай аймаг – Баян-Өндөр сумын харьяат аймгийн заан Л.Батсайхан түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат аймгийн заан Б.Баянсүх үзүүрлэжээ. Их шөвөгт Бүрд сумын харьяат сумын заан Г.Соджамц, Уянга сумын харьяат сумын заан Х.Дашзэвэг нар үлдэж, аймгийн начин цол тус тус хүртлээ.

  • Сүхбаатар аймаг – Онгон сумын харьяат аймгийн арслан Н.Өсөхбаяр түрүүлж, “хурц” чимэг нэмсэн бол Эрдэнэцагаан сумын харьяат С.Ган-Эрдэнэ үзүүрлэн аймгийн цолонд хүрчээ. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, сумын заан Ц.Мөнгөншагай, Онгон сумын харьяат сумын заан Б.Адъяасүрэн нар үлдэж, аймгийн цолонд хүрчээ. Тус аймгийн цол олгох барилдаанд бусад аймгийн бөхчүүд барилдаж чадаагүй, Сүхбаатарын бөхчүүд хаалттай наадмаа хийсэн гэх асуудал гарсан.

Харин аймгийн цол олгох барилдааны маргааш болсон Сүхбаатар аймгийн 80 жилийн ойн барилдаанд даян аварга Н.Батсуурь түрүүлж, аймгийн арслан Н.Өсөхбаяр үзүүрлэсэн.

 

  • Хөвсгөл аймаг – Улаан-Уул сумын харьяат аймгийн начин Э.Батсуурь түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн бол Тосонцэнгэл сумын харьяат залуу бөх Б.Адъяасүрэн үзүүрлэн аймгийн цолонд хүрчээ. Их шөвөгт улсын арслан Ц.Содномдорж, Шинэ-Идэр сумын харьяат сумын заан Ц.Алтаншагай тус тус үлдэв.

Тус аймгийн бөхийн барилдаан хэл ам дагуулсан. Улсын цолтой олон бөх бүртгүүлснээс болж зарим сумын цолтой болон залуу бөхчүүд барилдаж чадаагүй юм. Мөн үүнээс гадна найрааны асуудал яригдаж, наадамчин олон эсэргүүцлээ илэрхийлсэн. Тус аймагт түрүүлсэн Э.Батсуурь нь улсын харцага Г.Элбэгийн хүү бол үзүүрлэсэн Б.Адъяасүрэн нь Ц.Содномдорж арслангийн эгчийн хүү аж. Үүний улмаас Ц.Содномдорж арсланг хүмүүс шүүмжилж байлаа. Харин арслан хариуд нь “Зарим аймгийн болон сумын цолтой залуус энэ бүх үймээнийг зохион байгуулсан. Чадлаараа цол авах хэрэгтэй. Нутаг орноосоо явж, бэлтгэл сайн хий. Б.Адъяасүрэн, Э.Батсуурь хоёрыг би цаашид бэлтгэх болно” гэх утгатай зүйлсийг ярьсан.

Харин Хөвсгөлд болсон хангайн бүсийн хурдан морины уралдаан, Хөвсгөл аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн наадамд улсын өсөх идэр начин Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Ч. Батчулуун түрүүлж, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын заан Д.Анар үзүүрлэжээ.

  • Пагамын Аюуш арслангийн мэндэлсний 100 жил,Хангайн бүсийн их хурд уралдаан,Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80,81 жилийн ойн баяр наадам – Улсын харцага Н.Золбоо түрүүлж, улсын заан Б.Серик үзүүрлэжээ. Их шөвөгт аймгийн арслан М.Батцэнгэл, улсын начин Д.Цэрэнтогтох нар үлдэв.

  • Баруун бүсийн даншиг – Ховд аймгийн Чандмань суманд болсон барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэжээ. Их шөвөгт улсын начин Ч.Цогбаяр, улсын харцага Н.Батзаяа нар үлдэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж