Монголын сонгодог урлагийн шинэ залуу од, балетчин Ө.Мөнхжин БНСУ-ын олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ. Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетийн гоцлооч тэрбээр "Koria international ballet competition" тэмцээнд эх орныхоо төлөөлөн амжилттай оролцсон байна.
Өлзийжаргалын Мөнхжин нь 2010-2018 онд ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр амжилттай суралцаж төгсчээ. Тэрбээр 2018 оноос Дуурь, бүжгийн эрдмийн театрт балетын жүжигчнээр ажиллаж буй аж.
Авьяаслаг залуу уран бүтээлч 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулсан “IBCC 2017” тэмцээнээс "Тусгай байр"-ын шагнал, 2019 онд ОХУ-ын Улаан-Үдэ хотод болсон "Орос-Япон Евро Азийн" балетын анхдугаар тэмцээнээс дэд байрын шагналыг тус тус хүртэж байжээ.
Ө.Мөнхжин ДБЭТ-ын тайзнаа П.И.Чайковскийн "Щелкунчик", "Хунт нуур", А.Аданы "Жизель", И.Морозовын "Амттаны доктор" зэрэг бүтээлүүдэд гол дүрд бүтээсэн уран бүтээлч.
Холбоотой мэдээ