“Сумны үнэ өсч золбин нохой устгах ажил удааширсан”

Хуучирсан мэдээ: 2022.08.01-нд нийтлэгдсэн

“Сумны үнэ өсч золбин нохой устгах ажил удааширсан”

“Сумны үнэ өсч золбин нохой устгах ажил удааширсан”

Эзэнтэй нохойг нь буудсан гэх шалтгаанаар иргэд хороо дүүрэгтээ хандаж байгаа ч хашааны гадна сул явж байгаад буудуулсан бол хариуцлага хүлээхгүйг анхааруулсан. Тэгвэл сүүлийн саруудад нохой, муур устгал хийгдэхгүй байгаа талаар иргэд цахим хуудастаа бичиж байна. Ямар шалтгаанаас болж золбин нохой, муурны хяналт суларсан талаар тодрууллаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын мэргэжилтэн Б.Мөнхбаярын хэлснээр “Орос, Украины дайн болон шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор бууны сум хомсдож, үнэ нь нэмэгдсэн. Тиймээс энэ жил нохой, муурыг бага хэмжээгээр буюу дуудлагын дагуу устгаж байгаа.

Уг нь өдөрт 150-200 нохой устгадаг байсан. Одоо 40-50 нохой устгаж байна. Өнгөрсөн жилүүдэд нэг нохойг 12 мянган төгрөгөөр устгадаг байсан бол одоо 29 мянган төгрөгөөр устгах эдийн засгийн тооцоолол гарсан.

Тиймээс жилд нохой, муур устгахад 1.2 тэрбум төгрөг төсөвлөдөг байсныг гурван тэрбум орчим төгрөг болгохоос өөр аргагүй байгаа. Бид энэ тухай санал, хүсэлтээ хүргүүлж, Азийн сан болон олон улсын байгууллагуудаас тусламж хүссэн гэлээ.

НОХОЙ УСТГАЛЫН АЖИЛД НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ ХҮРЭЛЦДЭГГҮЙ

Нийслэлийн гэр хороолол төдийгүй ногоон бүсэд зэрлэгшсэн золбин нохойн асуудал тулгамдсан хэвээр байна. Устгалын ажлын хүрээнд нэг жилд 100 мянган нохой, муур устгах төсөв батлагддаг бөгөөд устгал хийгдэхгүй бол золбин нохойн тоо хоёр дахин нэмэгддэг аж. Энэ талаар нийслэлийн Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэс дараах мэдээллийг өглөө.

-Золбин муур, нохойны устгалыг жил бүр хийдэг. Нийслэлийн ИТХ-н тэргүүлэгчдийн 2016 оны тогтоолоор нэг нохойг 12 мянган төгрөгөөг тооцож устгах зардлыг тогтоосон байдаг. 2021 онд нийт нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийт 100 мянган нохой, муурыг устгахаар нийслэлийн төсөвт 1.2 тэрбум төгрөг батлагдсан. Энэ онд ч мөн ялгаагүй устгалын ажил эхлээд явж байна. Үүний дагуу Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нохой, муур устгалын мэргэжлийн компаниудтай хамтран ажилладаг. Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүрэгт “Өлтэ” компани, Чингэлтэй, Баянгол дүүрэгт “Базалт нэгдэл” компани, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт “Их булаг” компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Мөн төлөвлөгөөт ажлын хүрээнд цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын газартай хамтран ажилладаг. Төлөвлөгөөний дагуу 80 орчим хувьд нь хяналтгүй нохойг устгадаг, үлдсэн 20 орчим хувьд нь муур багтдаг.

Өвөл болон хаврын улиралд устгалын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа. Төрийн бус байгууллагын ажилтан, Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсээс ажлыг хянадаг. Харьяа дүүргийн нутаг дэвсгэрт ажиллах хуваарь гарган дүүрэг хороодтой хамтран өдөр тутам 05:00-10:00 цагийн хооронд ажилладаг.

Нийслэлийн хот тохижилтын газар төвлөрсөн хогийн цэгүүдийг хариуцдаг. Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг дээр Хот тохижилтын газраас утгасан нохой, муурыг давтан тоолж, баримтжуулж сэг зэмийг дарж булах болон зууханд шатааж устгадаг байгаа. Байршил, хүн амын төвлөрөл, хөдөлгөөн зэргээс хамаарч төлөвлөгөөт ажлыг зохион байгуулахад тодорхой хуваарийн дагуу статистик гаргаж, хяналтгүй нохой, мууранд арга хэмжээ авч ажиллаж байгаа. Нийслэлээс гаргасан тушаалын дагуу ажиллах чиглэлтэй. Дүүргүүдийн хувьд хашаанаас нохойгоо гаргаж устгалд оруулсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэх мэдэгдэл гаргасан байсан. Энэ тал дээр эзэн болоод устгалын ажилтны аль, аль талын хариуцлага яригдана. Гэр хорооллын нохой, муурыг бүртгэлжүүлэх ажлыг бүрэн хийсэн. Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран эзэнтэй нохой, муурыг жил бүр вакцин, туулганд хамруулах ажлыг хийж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж