Нью-Йорк муж сармагчны цэцэг өвчний улмаас онц байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2022.07.31-нд нийтлэгдсэн

Нью-Йорк муж сармагчны цэцэг өвчний улмаас онц байдал зарлав

Нью-Йорк муж сармагчны цэцэг өвчний улмаас онц байдал зарлав

АНУ-ын Нью-Йорк мужид сармагчны вирус хурдацтай тархаж байгаатай холбогдуулан амбан захирагч онц байдал зарлажээ. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс Баасан гаригийн байдлаар тус улс даяар 5,189 тохиолдол батлагдсан гэж мэдэгдэв.

Нью-Йоркд  дөрвөн тохиолдол тутмын нэг нь АНУ-ын бусад мужуудаас илүү халдвар авсан гэж мэдэгджээ.

Нью-Йорк мужийн захирагч Кэти Хочул дэгдэлтийг зогсоох арга хэмжээг нэмэгдүүлэхийг уриалж байна. Албаны хүмүүс илүү олон вакциныг баталгаажуулж, туршилтын хүчин чадлыг өргөжүүлэхээр ажиллаж байна гэж тэрбээр нэмж ярив.

АНУ-ын засгийн газар сармагчны цэцгийн  340 мянган тун вакциныг мужийн эрх баригчдад тараасан байна.  Мөн олон газар дутагдаж байгаатай холбогдуулан 790 мянга орчим тунг нэмж олгохоор шийдвэрлэсэн. Сармагчны цэцэг голчлон Европ, АНУ-д тархаж байна.

"CDC"-ийн эмхэтгэсэн мэдээллээр Баасан гаригийн байдлаар 79 улс, бүс нутагт 22,485 тохиолдол батлагдсан байна. Испани, Бразилд сармагчны өвчнөөр нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж