Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар өнгөрсөн зургадугаар сард мэдээлсэн. Энэ үеэр нийт 20 үйлдвэрийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаанд зогсоож, лацадсан болохыг мэдээлсэн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлтэд Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсан нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн гаргасан гомдлын дагуу МХЕГ 20 үйлдвэрт шалгалт хийж, лабораторийн шинжилгээг хийсэн юм. Уг шинжилгээний хариу гарсан эсэх, үйлдвэрүүдийг нээсэн эсэхийг тодрууллаа.
МХЕГ-аас өгсөн мэдээллээр “Хяналт шалгалт үргэлжилж байгаа. Мөн цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл үүсгэж мөрдөн шалгаж байна. Тус ажиллагааны дүгнэлт гарсны дараа махны үйлдвэрүүдийг цаашид нээх эсэх нь тодорхой болно. Одоогоор лацтай үйлдвэрүүдийн махыг устгалд оруулаагүй, хадгалж байгаа” гэлээ.
Эргэн сануулахад, мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийхэд гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн ашиглаж байсан төдийгүй үйлдвэрт технологийн зааваргүйгээр хэрэглэж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Х.НЯМБААТАР:
-"Эм Ди Си Пи" компанид мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийгээд, прокурорт зөрчлийн хэрэг нээх саналаа хүргүүлсэн. Тус компанийн мах боловсруулах үйлдвэрийн орчин нь мал эмнэлэг, ариун цэврийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, цехийн цэвэрлэгээ ариутгал хангалтгүй байсан. Технологийн зааваргүй хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэж байсан. Тухайн үйлдвэр зөрчил гаргасан өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй.
Мах боловсруулах үйлдвэрт байсан нунтаг цагаан бодис нь хүнсний цардуулын өндөр агууламжтай нийлмэл бодис гэсэн дүгнэлт гарсан.
Үүнтэй холбоотой иргэдээс ирсэн гомдлын дагуу бусад үйлдвэрүүдийг ч шалгаж түр хугацаанд хаагаад байна. Одоогоор хэзээ нээх нь тодорхойгүй байна.
ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ХҮРЭЭНД ТҮР ХУГАЦААНД ХААСАН АЖ АХУЙ НЭГЖҮҮД
Холбоотой мэдээ