"Монгол аль ч орны визийн хоригт ороогүй"

Хуучирсан мэдээ: 2022.07.31-нд нийтлэгдсэн

"Монгол аль ч орны визийн хоригт ороогүй"

"Монгол аль ч орны визийн хоригт ороогүй"

Монгол Улсад АНУ, Австрали, Канад, Шинэ Зеланд зэрэг  Европын холбооны 27 улс визийн хориг тавьсан талаарх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Гэхдээ хувь иргэдэд бус тодорхой албан тушаалтнуудад хориг тавьсан гэсэн юм. Тодруулбал, төрийн өмчит компанийн удирдлагуудад зорчих зөвшөөрөл олгохгүй байгаа талаар мэдээлжээ. Энэ талаар гадаад харилцааны яамнаас тодруулахад “Гадаад харилцааны яаманд энэ талаар ямар ч мэдээлэл ирээгүй.

Монгол Улсад виз өгөхийг хориглолоо гэсэн албан мэдээлэл аль ч ЭСЯ-наас ирүүлээгүй. Тиймээс ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна” гэсэн юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд Монгол Улсад суугаа Европын холбоо, түүний гишүүн болон түнш орны Элчин сайд нар Украинд болж буй дайны талаар байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариулсан. Энэ үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэй “Виз гэдэг бол манай гишүүн орнуудын өөрсдийнх нь бүрэн эрхийн асуудал. Бид зарим хувь хүмүүст хориг арга хэмжээ авсан байгаа. Тэдгээр хүмүүст виз олгохгүй.

Гишүүн орон бүр визтэй холбоотой өөрийн бодлоготой. Багц хориг арга хэмжээний хүрээнд тодорхой хүмүүсийг хар жагсаалтдаа оруулж, виз олгохгүй байгаа. Монголд визийн хориг тавих талаар огт яригдаагүй” гэдгийг онцолж байсан юм.

Мөн тухайн үед Орос Украинд үүссэн асуудалтай холбоотой Европын Холбооны орнууд зарим улсад виз олгохгүй байх асуудал үүсэх үү гэдгийг тодруулахад Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Витопил хэлэхдээ Чех улсын хувьд ОХУ болон Беларусь улсын иргэдэд виз олгохоос татгалзсан байр суурь баримталж байгаа. Монголын иргэдэд виз олгодог үйл явцаа илүү хялбаршуулсан. Учир нь бид цар тахлын үед виз олголтоо зогсоосон байсан. Тиймээс Монголчуудад хялбаршуулсан байдлаар олгоно гэсэн. Тиймээс Монгол Улсад Европын холбоо ямар нэгэн хориг тавьсан гэх албан мэдэгдэл огт гараагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж