Нийтийн тээврийн хугацаа нь дууссан 500 автобусыг хэзээ шинэчлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2022.07.31-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн хугацаа нь дууссан 500 автобусыг хэзээ шинэчлэх вэ?

Нийтийн тээврийн хугацаа нь дууссан 500 автобусыг хэзээ шинэчлэх вэ?

Түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний дагуу нийслэл төсөвтөө 420 тэрбум төгрөг суулгасан. Түүний дийлэнх хэсгийг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зарцуулна гэж хотын дарга Д.Сумъяабазар ам гарсан билээ. Гэсэн ч оны эхний хагас жилийн байдлаар хугацаа дууссан нийтийн тээврийн автобусуудыг шинэчилж чадаагүй л байна. Хэдийгээр албаныхан нь нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобусны тоо ширхэгийг тодорхой хувиар нэмж байгаагаа мэдээлж, өнгө үзэмж сайтай, стандартын давхар автобус нэвтрүүлж байгаагаа ч хугацаа нь дууссан автобуснаас болж олон осол гарч байна.

Нийслэлийн захирагчийн албанаас авсан тоон мэдээллээр нийтийн тээврээс энэ жил 569 автобусыг актлахаар төлөвлөсөн ч ашиглалтын хугацаа дууссан автобусуудыг зорчигч үйлчилгээний нэгжүүд хүчээр явуулсаар байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа аж. Холын чиглэл, хотын төвд ялгаагүй л хугацаа дууссан тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж, түүгээр ч зогсохгүй мотор, насжилтын элэгдлээс шалтгаалж иргэдийн амь насыг дээсэн дөрөөн дээр аваачиж байна. Угтаа 2022 онд нийт 591 автобусыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын сан зэргээс санхүүжүүлж, шинэчлэх төлөвлөгөөтэй. Гэхдээ албан тушаалын хэрэгжих хугацаа нь төсөв хангалтгүйгээс хойшилжээ.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН 75 ХУВЬ НЬ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ

Нийслэлийн нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт 2021 онд гарсан. Тиймээс эхний ээлжид орчин үеийн шаардлагад нийцсэн 500 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөж өнгөрсөн сард тус парк шинэчлэлтийн хүрээнд давхар болон стандарт автобусуудыг үйлчилгээнд явуулж эхлээд байна. Гэхдээ энэ нь ердөө нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын таван хувь нь юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж