Их Британи, Финланд хамтран цэргийн сургуулилалт хийв

Хуучирсан мэдээ: 2022.07.31-нд нийтлэгдсэн

Их Британи, Финланд хамтран цэргийн сургуулилалт хийв

Их Британи, Финланд хамтран цэргийн сургуулилалт хийв

Финланд улс NATO-д элсэхэд ойртож байгаа энэ үед Британийн цэргийн анги тус улсын хүчнийхэнтэй хамтран "өндөржүүлсэн бэлэн байдлын сургуулилалт"-т оролцов. Их Британийн арми, Хатан хааны агаарын цэргийн хүчний 150 орчим албан хаагч АНУ болон Финландын алба хаагчидтай  нэгдэн дөрвөн өдрийн турш үргэлжилсэн "Соргог үнэг" сургуулилалтад оролцлоо гэж Батлан ​​хамгаалах яам (МОЯ) мэдэгдэв.

Энэ сарын эхээр NATO-гийн  цэргийн эвсэлд нэгдэх протоколд Финланд  гарын үсэг зурсан. Гишүүдийг батлах үйл явцыг эхлүүлсний дараа хамтарсан сургуулилалт хийх болов.  Финлянд, Швед улсууд  Орос Украин руу довтолсны дараа NATO-д элсэх хүсэлтэй байгаагаа баталжээ.

Энэ сарын эхээр “RAF”-ын зүгээс хамтарсан сургуулилалт хийхээр Финланд, Швед рүү дөрвөн “Typhoon”, хоёр “F-35B”  онгоц илгээсэн нь тодорхой болсон.

Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж