Хятад улс Тайванийн хоолойд цэргийн сургуулилалт хийж эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.07.31-нд нийтлэгдсэн

Хятад улс Тайванийн хоолойд цэргийн сургуулилалт хийж эхлэв

Хятад улс Тайванийн хоолойд цэргийн сургуулилалт хийж эхлэв

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн айлчлал дөхсөнтэй холбогдуулан  Хятад улс Тайванийн хоолойд цэргийн сургуулилалт хийж байна. Үүнийг олон улсын ажиглагчид шууд бус халдлага гэв. 

АНУ-ын байлдааны хөлөг онгоцны үйл ажиллагааг Хятадын тэнгисийн цэргийнхэн хянаж байгаа аж. Учир нь Пелоси Тайваньд айлчлахаар бол АНУ-ын агаарын хүчин хамгаалалтын журмаар хамт нисэх талаар барууны хэвлэл мэдээлсэн аж. Өмнөд Хятадын тэнгис дэх Галт Кросс хадны ойролцоо "USS Roland Reagan" нисэх онгоц Хятадын тээгч хөлөг онгоцыг ажиглаж байсан гэх мэдээлэл мөн иржээ.

Тайваньтай холбоотой хурцадмал байдал ихэсч байгаа энэ үед Хятадын цэргийн сургуулилалт Бямба гаригт эхлэх талаар  засгийн газраас мэдээлсэн юм.  Хятад улс Тайванийг салан тусгаарласан муж гэж үздэг бөгөөд шаардлагатай бол хүчээр булаан авахаа амласан. Ерөнхийлөгч Жо Байден Баасан гаригт дарга Ши Жиньпинд Тайваний талаар анхааруулснаас хойш хэдхэн цагийн дараа Хятад улс сургуулилт хийх шийдвэр гаргажээ.  Хятадын сургуулилалтыг Тайваний эргээс 120 километрийн зайд хийхээр төлөвлөсөн. Хятад агаарын довтолгоонд бэлдэх нэрийдлээр Тайваний эрэг орчим пуужин харвах болсон аж. Үүний эсрэг Тайвань агаарын довтолгооноос сэргийлэх дуут дохиог ажилуулж эхлэв. Хэрэв энэ байдал удаан үргэлжлэх аваас Хятадад Швейцарь улс хориг тавих магадлалтай. Мөн Хятадын тэнгис, Тайванийн хоолойн аюулгүй байдлыг сахих үүднээс Япон өөрсдийн хөлөг онгоцоо илгээх юм. Тайваний телевизээр мөн Ши Жиньпины анхааруулгыг давтан явуулсан байна.

Тайвань өмнө нь Украин, Оросын мөргөлдөөнөөс сургамж авсан гэж мэдэгдсэн.

Тиймээс  дайсагнасан довтолгоог таслан зогсоохын тулд цэргийн бүх салбарыг хамарсан цэргийн сургуулилалт хийжээ.  Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэн жил бүр болдог "Хан Куанг" сургуулилалтыг удирдан явуулав.  Нийт таван өдрийн сургуулилалтад Тайвань устгагч онгоц, АНУ-д үйлдвэрлэсэн “F-16” онгоц зэрэг 20 байлдааны хөлөг онгоц ашигласан байна.

АНУ Цай Ин Вэний засгийн газарт цэргийн дэмжлэгээ нэмэгдүүлнэ гэж амласны улмаас өнгөрсөн онд Хятад улс Тайваньд агаарын дайралт хийж, анхааруулсан юм.

Эх сурвалж: Terror Alarm, Reuters, wio news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж