Үндэсний их баяр наадам өндөрлөж, аймаг болон сумдын наадмаар үргэлжилж буй. Хөвсгөл аймаг үүсгэн байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баярын нээлт өчигдөр /2022.07.29/ болж, дуулиантай, хэл ам дагуулсан наадам болов.
Учир юу гэвэл, нээлтийн үеэр гал бадраах гэж байсан тулга нь хүний дээрээс унасан байна. Мөн хүчит бөхийн цол олгох 128 бөхийн барилдаанаар найраанаас болж, маргаан зодоон болж дуусах нь тэр. Улсын арслангаа хөөж, ундааны сав шидэцгээсэн байна. "Мордохын хазгай" гэгчээр наадмын нээлтээсээ эхлээд бүтэлгүйсэн гэж зарим иргэд олон нийтийн сүлжээнд шоглож харагдана.
Иргэдийн хэлж байгаагаар улсын арслан Ц.Содномдорж учраа бөхөөсөө мөнгө авч унаж өгөх ёстой байсан ч хэлсэндээ хүрээгүйн улмаас маргаан дэгдсэн гэжээ.
Холбоотой мэдээ