Улаанбаатар хотод өнөөдөр /2022.07.30/ суурин 12 цэг, түр хоёр цэгт 14 багийн 48 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 .цаг хүртэл ажиллана.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.БАЙГАЛЬ:
-ХӨСҮТ-ээс салбарын нийт эмч ажилчдаа сургалтад бүрэн хамруулж, наймдугаар сарын 1-нээс хүүхдийн дархлаажуулалтыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тухайн насны хүүхдийг вакцинд хамруулснаар эндэгдлээс 90-95 хувь хамгаална гэсэн үр дүн гарсан. Монгол Улсын Хүний эмийн зөвлөл 2022 оны долдугаар сард тухайн вакциныг бүртгэж авсан. Хүүхдийг нэг сарын зайтай хоёр удаа дархлаажуулна. Хүүхдэд зориулсан найрлага, агууламж бүхий улбар шар өнгөтэй. Эцэг эхчүүдэд таниулах зөвшөөрлийн хуудсыг танилцуулж, сайн дурын үндсэн дээр хийнэ. Хүүхдийн дархлаажуулалтын эхний тунг сум өрхийн эрүүл мэндийн төвд хийх бол хоёр дахь тунг есдүгээр сарын 1-нд хийхтэй холбоотой цэцэрлэг сургууль дээр зохион байгуулна.
Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга гаруй хүүхэд бий. Эдгээрийн 25.7 хувийг дархлаажуулахаар төлөвлөж буй. Одоо цар тахлын халдварын тав дахь давалгаа эхэлж байгаа учраас наймдугаар сард эхний тун, есдүгээр сарын 1-нд хоёр дахь тунгаа хийлгэнэ. Аль ч вакцинжуулалтын дараа тодорхой хэмжээний хариу урвал өгдөг. Тарьсан хэсэгт улайж, хөндүүрлэдэг. Энэ бүх судалгааг олон улсад хийж, гаргасан байгаа.
Холбоотой мэдээ