Орхон аймагт өчигдөр /2022.07.29/ олны хэлдгээр "луу унжих" байгалийн үзэгдэл ажиглагдав. “Луу унжих” гэдэг нь хуй салхи, аадар бороо орохын өмнөх байгалийн сүрт үзэгдэл аж. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэлэхдээ "Мэргэжлийн хэллэгээр "Юүлүүрэн үүл" гэж нэрлэдэг. Хэрвээ тэр үүл газар хүрч, хуй нь эрчимтэй болж ирвэл АНУ-д нэлээн ажиглагддаг торнадо салхи болох эрсдэлтэй. Харин олон нийтийн сүлжээнд цацагдсан зурагнаас газарт хүрсэн эсэх нь сайн харагдахгүй байна лээ. Аадар борооны үүлний доор ажиглагддаг үүлэн хуйлраа юм. Энэ байгалийн үзэгдэл Монголд ажиглагддаг. Өмнө нь 2018 онд Архангай аймгийн Хашаат суманд ажиглагдаж байсан" гэв.
Эрдэнэтэд “Юүлүүрэн үүл” ажиглагдав
Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2020 оны долдугаар сарын 27-нд аянга цахилгаантай, хүчтэй бороо орсны улмаас байгалийн ховор үзэгдэл болж, үүл бөөгнөрч байв.
Ирэх долоо хоногийн Даваа гаригаас эхлэн нийт нутгаар халж, өдөртөө 30-39 градус хүрэхийг цаг уурчид хэлж байна. Сарын сүүлчээр буюу долдугаар сарын 31-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз голын хөндийгөөр, наймдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Холбоотой мэдээ