Хөвсгөлийн наадамчин олон эсэргүүцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2022.07.30-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн наадамчин олон эсэргүүцлээ илэрхийлэв

Хөвсгөлийн наадамчин олон эсэргүүцлээ илэрхийлэв

Хөвсгөл аймгийн наадмын хүчит бөхийн барилдаан өчигдөр /2022.07.29/ болов. Гэхдээ хүчит бөхийн барилдаан нь хэл ам дагуулж, наадамчин олон орой 23:00 цагт эсэргүүцлээ илэрхийлж, асар майхан буулгажээ. Тухайлбал, бөхийн бүртгэл нь нээлттэй бус, сумын заануудыг бүртгээгүй, улсын цолтнууд нь аль хэдийнэ тохироо, найраа хийсэн, шөвгийн дөрвөн бөх нь тодорхой болсон гэх зэрэг асуудал гарчээ. Хөвсгөлийн бөх сонирхогчид улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй улсын цолтнуудыг нэрээ татахыг хүсч, үнэн шударга барилдаан хүсч байгаа аж. Иргэдийн хэлж байгаагаар улсын арслан Ц.Содномдорж учраа бөхөөсөө мөнгө авч унаж өгөх ёстой байсан ч хэлсэндээ хүрээгүйн улмаас маргаан дэгдсэн гэжээ.

Аймгийн цол олгох барилдаанд сумын заан цолтой 40 гаруй бөх бүртгүүлж чадаагүй байна.

Хөвсгөл аймгийн наадам өнгөрсөн жил ч бас маргаан дагуулсан билээ. Тодруулбал, аймгийн наадамд улсын арслан Ц.Содномдоржийг барилдаж, найраа хийж байгааг улсын харцага Г.Ганхуяг буруутгаж, бусдадаа боломж олгохыг шаардаж байв.

Хөвсгөл нутгийнхан, бөх сонирхогчид түүхт 100 жилийн ойгоороо ганц улсын начин төрүүлж чадаагүй аймгийнхаа бөхийг холбоог, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээг шүүмжилж байна.

Хөвсгөл аймгаас гадна Сүхбаатар, Дорноговь, Дундговь аймгийн наадмуудад өөр аймгийн бөхчүүдийг барилдуулахгүй, хаалттай наадна гэх асуудал гарсан. Угтаа Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад бөхчүүдийг харьяалал харгалзахгүй барилдуулна гээд заачихсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ХахаХаха
23
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж