Уилл Смит уучлалт гуйлаа

Хуучирсан мэдээ: 2022.07.30-нд нийтлэгдсэн

Уилл Смит уучлалт гуйлаа

Уилл Смит уучлалт гуйлаа

Оскарын тайзан дээр гаргасан үйлдлийнхээ төлөө Уилл Смит өчигдөр /2022.07.29/  Крис Рокоос дахин уучлалт гуйжээ. Смит гуравдугаар сард Рокоос анхны уучлалтаа гуйсан. Тэгвэл энэ удаад инстаграм хуудсандаа урт гэгчийн мэдэгдэл нийтэлсэн байна. Тэрбээр сүүлийн гурван сарын турш өөртэйгөө тулж ажилласан бөгөөд шагнал гардуулах ёслолын үеэр хэчнээн олон хүнийг шархлуулснаа ойлгосон гэжээ.

“Би Кристэй холбоо барьсан боловч тэр ярихад бэлэн биш байна гэсэн. Крис, би чамаас уучлалт гуйж байна.  Миний зан авирыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан. Чи хэзээ ярихад бэлэн болно тэр үед чинь би байж л байна” гэж Смит хэлжээ. Хэрвээ та бүхэн хүлээж чадвал Крис бид хоёр дахин найзууд болж чадна гэдгээ амлаж байна гэж мөн хэллээ.

Тэрбээр Рокийн ээж, гэр бүл, дүү Тони нараас ч бас уучлалт гуйсан. “Би тэр үед хэчнээн олон хүн шархалсныг ойлгоогүй. Тиймээс Крисийн ээжээс уучлалт гуймаар байна" гэв.

Эцэст нь тэр өөрийн эхнэр Жада Пинкетт Смитээс уучлалт гуйж, энэ явдалтай тэр ямар ч хамаагүй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж