Шакирад 8 жилийн хорих ял оноож магадгүй

Хуучирсан мэдээ: 2022.07.30-нд нийтлэгдсэн

Шакирад 8 жилийн хорих ял оноож магадгүй

Шакирад 8 жилийн хорих ял оноож магадгүй

Колумбын поп од Шакира татварын луйврын хэргээр буруутгагдаад буй. Түүнд Испанийн прокурорууд найман жил хоёр сарын хорих ял оноох саналтай байна. Мөн 24 сая еврогийн торгууль ногдуулна гэж мэдэгджээ.

Шакира Исабель Мебарак Риполл нь 2012-2014 оны хооронд Испанийн засгийн газарт 14.5 сая еврогийн татвар төлөөгүй хэргээр буруутгагдсан. Тэрбээр 2012-2014 оны хооронд жил бүр дор хаяж зургаан сарыг Испанид өнгөрүүлсэн бөгөөд тус улсад татвар төлөх ёстой байсан гэж прокурорууд үзжээ. Яллах дүгнэлтэд Шакираг нийт зургаан зүйл ангиар буруутгаж байгаа юм.

Дуучин бүсгүй энэ долоо хоногт прокурорын санал болгосон эвлэрлийн гэрээнээс татгалзаж, оронд нь шүүхэд хандахаар болсон.  Шүүх хурлын тов хараахан гараагүй байна.

Түүний Лондон дахь хэвлэлийн төлөөлөгч Испанийн Татварын агентлагийг Шакирагийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ХарамсалтайХарамсалтай
13
БурууБуруу
11
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
10
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
8
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж