Дэлхийн банк Шри-Ланкад санхүүжилт өгөхгүй

Хуучирсан мэдээ: 2022.07.30-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк Шри-Ланкад санхүүжилт өгөхгүй

Дэлхийн банк Шри-Ланкад санхүүжилт өгөхгүй

Энэтхэгийн далай дахь улс орнууд макро эдийн засгийн бодлогын зохистой тогтолцоог бий болгохоос нааш Дэлхийн банк Шри-Ланкад санхүүжилт олгох төлөвлөгөө байхгүй гэлээ. Дэлхийн банк мэдэгдэлдээ, “Шри-Ланка улс эдийн засгаа тогтворжуулахад чиглэсэн бүтцийн шинэчлэл хийж, гадаад валют, хоол хүнс, түлш, эм тарианы хомсдолд хүргэсэн хямралын үндсэн шалтгаанаа арилгах шаардлагатай. Бид Шри-Ланкын эдийн засгийн хүнд нөхцөл байдал, ард түмэнд үзүүлж буй нөлөөлөлд гүнээ санаа зовж байна” гэжээ.

Дэлхийн банк одоо байгаа 17 төсөлд бүтцийн өөрчлөлт хийж, Олон улсын валютын сантай хэлэлцээ хийсний дараа Шри-Ланкад нэмэлт тусламж үзүүлнэ гэж ерөнхийлөгч асан Готабая Ражапакса зургадугаар сард хэлж байсан.

Готабая ерөнхийлөгч ард түмний эсэргүүцлийн улмаас эхлээд Мальдив руу, дараа нь Сингапур руу дүрвэсэн. Улмаар тус улс долдугаар сарын 13-наас хойш онц байдал тогтоогоод байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж