Филиппинд сармагчны цэцгийн анхны тохиолдол бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.07.30-нд нийтлэгдсэн

Филиппинд сармагчны цэцгийн анхны тохиолдол бүртгэгдэв

Филиппинд сармагчны цэцгийн анхны тохиолдол бүртгэгдэв

Филиппин улсад долдугаар сарын эхээр гадаадаас буцаж ирсэн иргэнээс сармагчны цэцэг вирусийн анхны тохиолдол илэрчээ. Энэ тухай өчигдөр /2022.07.29/ тус улсын Эрүүл мэндийн яамны ажилтан мэдээлэв.

Тус улсын 31 настай иргэн гэрээсээ гаралгүй өөрийгөө тусгаарлаж байжээ. Гэхдээ түүний ойр дотны 10 хүнийг хорио цээрийн дэглэмд хамруулсан байна. Үүний гурав нь өвчтөний гэр бүлийн гишүүд гэж Эрүүл мэндийн яамны дэд нарийн бичгийн дарга Беверли Хо мэдэгдлээ. Өвчтөн Пүрэв гаригт эерэг гарсан бөгөөд ойр дотны хүмүүст нь ямар нэгэн  шинж тэмдэг илрээгүй аж.

Сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдол 70 орчим оронд 20.300 давжээ. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онц байдал зарлаад буй. Уг вирус нь арьсны гэмтэл, биеийн шингэн, амьсгалын зам, бохир ор дэрний даавуу гэх мэтээр дамжиж хүнд халдварладаг. Тиймээс хүн хоорондын харилцаа, тэр дундаа бэлгийн харилцаанд орохдоо болгоомжтой байх хэрэгтэйг албаны хүн хэлжээ.

Филиппиний анхны тохиолдол аль улсаас зөөвөрлөгдсөн болохыг одоогоор тодорхой мэдээлээгүй байна. Өвчтөний ойрын хавьтлуудыг 14-21 хоног тусгаарлах аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж