3х3 сагсан бөмбөгөөс хэсэг хугацаанд хөндийрөөд байсан Э.Цэрэнбаатар Японы “Yokohama” багт нэгджээ. Өдгөө 32 настай, хоёр метр өндөртэй түүний хамгаалалт, алсын зайн шидэлтүүд 3х3 сагсан бөмбөгийн ертөнцөд хэдийнэ танигдаж, нэрийн хуудас нь болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл тэрбээр сүүлийн үед Ази тивд цойлж буй “Yokohama Beefman” багтай гэрээ байгуулсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Э.Цэрэнбаатар 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн чансааны 348 дугаарт, Монголдоо 26 дугаарт тус тус бичигдэж байна.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан Э.Цэрэнбаатар хамгийн сүүлд энэ оны тавдугаар сард “Завхан” багаас “Ulaanbaatar Super Quest” тэмцээнд оролцсон. Харин түүнээс өмнө өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “WT Mexico City 2021” тэмцээнд оролцож байжээ. Энэ хугацаанд тэрбээр нэгдсэн дээд лигт “IHC Apes” багийн бүрэлдэхүүнд тоглон, багаа плей-оффд шалгарахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
Холбоотой мэдээ