Жейсон Момоа, Эйза Гонзалес нар эвлэрчээ

Хуучирсан мэдээ: 2022.07.29-нд нийтлэгдсэн

Жейсон Момоа, Эйза Гонзалес нар эвлэрчээ

Жейсон Момоа, Эйза Гонзалес нар эвлэрчээ

Жейсон Момоа, Эйза Гонзалес нар Пүрэв гаригийн үдээс хойш, Калифорниа мужийн Малибу хотод мотоциклоор зугаалж буй нь папарацийн дуранд өртжээ. Хосууд сарын өмнөхөн салсан гэх цуурхал гарсан ч эргэн нийлсэн бололтой. Тэд хэдэн сарын турш үерхлээ нууцалж байсан ч анх удаа олон нийтэд хамтдаа зугаалж, үерхэж буйгаа баталлаа.

Аквамен киноны од 42 настай Жейсон Момоа хуучин эхнэрээсээ салснаас хойш найзынхаа хашаанд амьдарч байсан. Тэгвэл шинэхэн хайр дурлалтай учирснаар арай сайжирсан бололтой. Өмнө нь Момоагийн ойрын эх сурвалж “People” сэтгүүлд “Момоа, Гонзалес нар өөр өөрсдийн амьдралын хэв маягтай, санал нийлж чадахгүй зүйлс олон байсан тул салсан” гэж мэдээлээд байв.

Момоа өнгөрсөн нэгдүгээр сард таван жил хамт байсан эхнэр Лиза Бонетээс салж буйгаа мэдэгдсэн. Тэд хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө найзуудын харилцаатай байна гэж мэдээлээд байсан юм.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж