БАЙР СУУРЬ: Үндэсний аюулгүй байдал "амьгүй" байна

Хуучирсан мэдээ: 2022.07.29-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Үндэсний аюулгүй байдал "амьгүй" байна

БАЙР СУУРЬ: Үндэсний аюулгүй байдал "амьгүй" байна

ОХУ-ын цэргүүд хуягт танктай орж ирсэнд иргэд бухимдаж байна. Энэ талаар хуульчид болоод улс төрийн нөлөө бүхий бүхий хүмүүс ямар байр суурьтай байгааг нэгтгэн хүргэе.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Орос улс дэлхий дахинд хүчирхийлэл үйлдэж, үүнийхээ төлөө олон улсын хоригт орсон. Гэтэл Монгол Улс энэ бодлоготой зэрэгцэж, хамтран хээрийн сургуулилалт хийж байгаа нь буруу ойлголтыг өгч байна. Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.3-д гадаадын улсын цэргийг дамжин өнгөрүүлэхийг хориглодог, ардчилсан зарчимтай. Энэ үйлдэл нь хуучны цаг үеийг санагдуулж байна. НҮБ дээр Монгол Улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн нь биш болж хувирлаа. Энэ цэргийн ажиллагаанд Беларусь, Узбекистан зэрэг ОХУ-ын халаасны хэдэн орнууд оролцох юм байна. Ардчилсан Монгол Улс энэ зарчмаар явж болохгүй. Яагаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал "амьгүй" байна вэ. Энэ асуудалд байр суурь илэрхийлэх ёстой.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчлалаар ямар асуудлыг шийдсэн юм бэ, юу ч шийдээгүй.

Ганц шийдсэн юм нь энэ оныг дуустал АИ-92 бензиний үнийг нэмэхгүй байх. АИ-95 нь баячуудын бензин учраас үнэ нэмэгдэх нь хамаагүй гэнэ. Монгол төрийн бодлого ийм л ахархан болчихсон байна. Зарим нэг эдийн засагчид ирэх намраас эдийн засаг улам хүндэрнэ гэдгийг хэлж буй. Яагаад мэргэжилтэн хүний үгийг авч хэлэлцэхгүй, сонсохгүй байна вэ. Энэ бол МАН төрийн албыг өөрсдийн цүнх баригчдаар дүүргэсэнтэй холбоотой. Нэмж нэг зүйлийг хэлэхэд дайныг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлсэн "NoWar" жагсаалд оролцсон залууст хилийн хориг тавьсан гэх юм. Тэд ямар гэмт хэрэгтэн үү. Яагаад Үндсэн хуульд заасан эрхийг нь хязгаарлаж байна вэ. Ийм байдлаар хүний эрхийг уландаа гишгэж болохгүй.

МОНГОЛ УЛС ОРОСЫН ХҮЧИРХИЙЛЭЛД ЁГТ ХАРИУ БАРЬЖ НЭР ХҮНДЭЭ ХАДГАЛЖ ҮЛДЭХ БОЛОМЖТОЙ

Харин цахим хуудастаа Ц.Бат /Бат инженер/ Оросын цэрэг орж ирэхтэй зэрэгцүүлээд “NoWar” залууст хилийн хориг тавих биш харин шагнаж алдаршуулах хэрэгтэй. Ингэвэл Монгол Улс Оросын хүчирхийлэлт ёгт хариу барьж олон улсад нэр хүндээ хадгалж үлдэнэ.

Засгийн газар, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны дуудан оруулж ирсэн орос цэргүүд ард түмний дургуйцлийг нэмж нэлээн их хөдөлгөөсэй.

Тэгвэл МАН-ыг эрх мэдлээс нь бүрмөсөн эргэж гарахгүйгээр буулгахад мөн ч их хэрэгтэй. Ямар ч муу юманд сайн тал байдаг даа” гэжээ. АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр “ОХУ-ын 300 орчим зэвсэг техник, 1000 орчим алба хаагчид цэргийн сургуулилалт нэрийн дор Монголын нутаг дэвсгэрт орж ирсэн. Энэ нь олон нийтийг айдас хүйдэст автуулж байгааг Ардчилсан намын зүгээс илэрхийлж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газар, Батлан хамгаалах яам, ЗХЖШ гээд холбогдох байгууллагуудын зүгээс албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна. Тиймээс албан ёсны тайлбар хийхийг шаардаж байна” гэсэн юм.

NOWAR: МАРГААШ ОХУ-ЫН ЭЛЧИНГИЙН ГАДАА ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛНЭ

“NoWar” иргэдийн хөдөлгөөний зүгээс Монгол Улсын хил давж орж ирсэн оросын зэвсэг техник зориуд хот, суурин газруудаар дайрч өнгөрч түрэмгийллийн хэлбэрийг агуулж байна. Тиймээс маргааш буюу долдугаар сарын 30-нд Оросын Элчингийн гадна тайван жагсаал өрнүүлж, эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгээ илэрхийлэв.

Тус хөдөлгөөнийхөн өнгөрсөн тавдугаар сараас энх тайвны төлөө жагсч байгаа билээ.

Цэргийн сургуулилтын тухайд өнгөрсөн жил “Сэлэнгэ-2021” есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 5-ны хооронд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хээрийн сургалтын төвийн газар, районд зохион байгуулсан. Энэхүү сургуулилалтад Монголын зэвсэгт хүчин, ОХУ-ын Алс Дорнодын цэргийн хорооноос нийт 1400 цэрэг, алба хаагч оролцож, олон улсын терроризмтой тэмцэх тал дээр харилцан туршлага судалж байв. Харин 2020 онд ОХУ-ын Буриадын нутаг дэвсгэр “Бурдун”-ы полигонд болж байжээ.

Мөн энэ оны зургадугаар сард “Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургууль Монголд болсон.

Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлал хамтран “Хааны эрэлд” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулийг 2003 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын хамтарсан сургууль болгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж