Макрон, Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү нар хэлэлцээ хийв

Хуучирсан мэдээ: 2022.07.29-нд нийтлэгдсэн

Макрон, Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү нар хэлэлцээ хийв

Макрон, Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү нар хэлэлцээ хийв

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар "ОПЕК+" болохоос долоо хоногийн өмнө хэлэлцээ хийв. "ОПЕК+" нь газрын тос олборлогч томоохон орнуудын уулзалт аж.

Макрон, Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү нар өчигдөр /2022.07.28/ Парист уулзсан байна. Тэд эрчим хүчний тогтвортой хангамж, үнийн өсөлтийн талаар ярилцсан байх магадлалтай гэж ажиглагчид үзэв.

Орос улс Украинд түрэмгийлсэнтэй холбогдуулан усан онгоцоор тээвэрлэж буй Москвагийн түүхий нефтэд хориг тавихаар Европын холбоо төлөвлөж байна. Тиймээс тус эвсэл бусад түүхий нефтийн эх үүсвэрүүдийг баталгаажуулахаар ажиллаж байна. Макрон эрчим хүчний тогтвортой хангамжийг хангах хүчин чармайлтын хүрээнд Саудын Арабтай хамтран ажиллахыг эрмэлзэж буй. Гэвч Францын хүний эрхийн байгууллагууд Саудын Арабын угсаа залгамжлах ханхүүг эх орондоо урих Макроны  шийдвэрийг шүүмжилсэн. Ханхүү Мохаммед 2018 онд Турк улсад Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашоггигийн амийг хөнөөсөн хэрэгт оролцсон гэх шалтгаанаар олон улсын шүүмжлэлд өртсөнтэй энэ нь холбоотой.

Эх сурвалж: NHK JAPAN 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж