1,300,089 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.29-нд нийтлэгдсэн

1,300,089 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн  188,076,245 төгрөгийн үнийн дүн бүхий 1,300,089 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Өндөрхаан" ХК (ONH +14.94%), "Дархан нэхий" ХК (NEH +14.85%) болон "Таван толгой" ХК (TTL +14.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-БҮК" ХК (BUK -14.83%), "Мон-Ит Булигаар" ХК (MBG -11.22%) болон "Ремикон" ХК (RMC -7.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,860 ширхэг нэгж эрхийг 16,400,638 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 39 ширхэг үнэт цаасыг 3,742,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 2.99 хувиар өсөж, 34722.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,014,440,239,342 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж