Германд халаалтгүй болж эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.07.29-нд нийтлэгдсэн

Германд халаалтгүй болж эхлэв

Германд халаалтгүй болж эхлэв

Оросын байгалийн хийн асуудлаас болж Германы Ханновер хотын халаалт зогсож, иргэд нь хүйтэн шүршүүрт орох болжээ. Тус хот нь Орос байгалийн хийн нийлүүлэлтээ багасгасны дараа халаалтгүй болсон анхны том хот болж байна. Герман хийн хэрэглээгээ багасгаж, дулааны төлбөрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Мөн Европын холбоо энэ өвөл Оросын хийн хэрэглээг 15 хувиар буруулахаар зохицуулж буй.

Байгалийн хийн хэрэглээгээ багасгахын тулд Ханновер хот олон нийтийн газруудын нойл, усан сан, спорт заал, үйлчилгээний барилга байгууламж дахь халуун усыг таслах шийдвэр гаргасан байна. Мөн усан оргилууруудын үйл ажиллагааг зогсоох ба оройн цагийн лед үзүүлбэрийг хоригложээ. Жил бүрийн дөрөвдүгээр сараас есдүгээр сарын эцэс хүртэл нийтийн байр халаалтгүй байх бөгөөд жилийн үлдсэн хугацаанд өрөөний температур хамгийн ихдээ 20 хэм хүртэл хязгаарлагдах аж. Мөн хотын захиргаа зөөврийн агааржуулагч, халаагч, радиаторыг хориглож байна.

Герман эрчим хүчний хэрэгцээгээ Оросын хийгээр удаан хугацаанд хангасаар ирсэн. Гэвч Украины дайны улмаас Европын холбооны хориг арга хэмжээний хариуд ОХУ-ын хийнээс татгалзах шаардлагатай болов. Одоогоор Герман хэрэглээнийхээ дөрөвний нэгийг Оросын хийгээр хангаж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХахаХаха
10
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж