Хакүхо санасандаа хүрч, Мияагино дэвжээг удирдахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2022.07.29-нд нийтлэгдсэн

Хакүхо санасандаа хүрч, Мияагино дэвжээг удирдахаар боллоо

Хакүхо санасандаа хүрч, Мияагино дэвжээг удирдахаар боллоо

Ёкозүна асан Хакүхо М.Даваажаргал Мияагино дэвжээнийхээ багш, ояката болсныг сүмогийн холбооноос өчигдөр /2022.07.28/ мэдээллээ. Өдгөө 37 настай тэрбээр мэргэжлийн сүмогийн түүхэнд 45 удаа түрүүлснээрээ дээд амжилт тогтоон, өнгөрсөн намар зодог тайлсан билээ. Зодог тайлсныхаа дараа Магаки гэх нэртэй болж, Токиод Мияагино дэвжээний дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.

Мияагино дэвжээний хуучин багш, эзэн Чикүбаяама ирэх наймдугаар сард 65 нас хүрч, тэтгэвэртээ гарч байна.

Дэвжээ өвлөн авч явах хүн заавал Японы иргэншилтэй байх ёстой гэх дүрмийн дагуу Хакүхо 2019 оны есдүгээр сард Японы иргэншилтэй болж, тошиёри хэмээх онцгой эрх хүртэх эрхтэй болсон. Хакүхо 2000 онд анх Японд хөл тавьж, 2007 онд ёкозүна цол  хүртсэн юм. Тэрбээр дээд макүүчи зиндаанд нийтдээ 14 жил барилдаж, 20 жил хөлс, цус, нулимсаа урсгасан дэвжээнээсээ өнгөрсөн жил буусан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж