Челсигийн санаа тэдэнд, тэдний санаа Барселонад

Хуучирсан мэдээ: 2022.07.29-нд нийтлэгдсэн

Челсигийн санаа тэдэнд, тэдний санаа Барселонад

Челсигийн санаа тэдэнд, тэдний санаа Барселонад

Европын хөлбөмбөгийн энэ зуны солилцоо наймаа тун сонирхолтой өрнөж байна. Үүнээс анхаарал татсан нь, Роналдо Манчестер Юнайтедаас явахыг хүсч, Челси хоёр ч боломжит наймаагаа Барселонад алдав.

Роналдо саяхан багийн удирдлагууд, дасгалжуулагчтайгаа уулзсан бөгөөд тэрбээр багаасаа гэрээг нь чөлөөлж өгөхийг хүссэн гэх цуу яриа гарав. Өөрөөр хэлбэл, уулзалт Манчестер Юнайтедын хүссэнээр өрнөөгүй бололтой. Гэхдээ нөгөө талд Роналдог сонирхох Европын том багууд олдохгүй байна. Челси, Байерн Мюнхен, Атлетико Мадрид зэрэг багууд бүгд тоглоомоос гарсан. Сүүлд гарсан мэдээллээр, Италийн Наполигийн нэр яригдаж эхлэв.

Нөгөө талд Челси хоёр ч наймаагаа Барселонад “дээрэмдүүлэв”. Эхлээд тэд Лийдс Юнайтедаас Рафиньаг авахаар багтай нь мөнгөн дүнгээ тохиролцчихсон байсан ч Барселона дундуур нь орж, Рафиньатай гэрээ байгуулснаар Бразил залууг эгнээндээ нэгтгэж дөнгөсөн.

Харин саяхан Челси Севильяагаас хамгаалагч Жюль Кундег авахаар болж, бичиг цаасны ажил л үлдээд байхад Барселона мөн Франц хамгаалагчийг урвуулж чадав. Жюль Кунде өнгөрсөн өвөл Челсид ирэх дөхсөн ч бүтээгүй. Тэгвэл энэ удаад Барселонагийн дасгалжуулагч Шави Кундетэй утсаар ярьж, Челсигийн өвлөөс хойш хийж чадаагүй зүйлийг хийчихлээ.

Хоёр ч наймаагаа Барселонад алдсан Челсигийнхэн ууртай байна. Барселона клуб Челсигийн ахлагч Цезарь Аспиликуэта болон Маркос Алонсо нарыг авах хүсэлтэй байгаа ч Челсигийн удирдлагууд Барселонад лав зарахгүй гэх байр суурьтай байгаа аж.

Дээрх үйл явдлууд өнгөрсөн хугацаанд өрнөлөө. Гэхдээ наймааны цонх хаагдах болоогүй. Мөн Английн Премьер лигийн шинэ улирал эхлэхэд 10 хүрэхгүй хоног үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж