Энэтхэг: 30 хүнд нэг тариураар вакцин тарьжээ | News.MN

Энэтхэг: 30 хүнд нэг тариураар вакцин тарьжээ

Энэтхэг: 30 хүнд нэг тариураар вакцин тарьжээ

Энэтхэг: 30 хүнд нэг тариураар вакцин тарьжээ

Энэтхэгийн Мадхья Прадеш мужийн эрүүл мэндийн ажилтныг 30 хүнд нэг тариураар вакцин тарьсан хэргээр шалгаж байна. Энэ нь Сагар дүүргийн нэгэн сургуулийн хүүхдүүдэд Covid-19 вакцин тарих үеэр болсон явдал юм.

Энэтхэгийн эрүүл мэндийн яам Covid-19-ийн вакциныг тарихдаа “нэг зүү, нэг тариур” гэсэн дүрэм баримтлахыг үүрэг болгожээ. ХДХВ гэх мэт аюултай өвчнөөс сэргийлэхийн тулд нэг удаагийн тариурыг Энэтхэгт ашигладаг. Гэвч тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүрэлцээгүйн улмаас нэг удаагийн тариурыг дахин ашигласан тохиолдол өмнө нь хэд хэд гарч байжээ.

Хүүхдүүдэд вакцин хийсэн эмнэлгээс мэдэгдэхдээ, “Эрүүл мэндийн газраас ганцхан тариур өгсөн, бид зүгээр л тушаал биелүүлж байна” гэжээ. Хүүхдээ дагуулж ирсэн эцэг эхчүүд асуудлыг мэдээд анх сургуулийн удирдлагуудад хэлсэн байна. Төрийн албаны хүмүүс сургууль дээр ирэхэд вакцинжуулалтыг хариуцаж байсан ажилтан утсаа унтраагаад, сураггүй алга болсон байжээ.

Хариуцсан ажилтныг ажилдаа хайнга хандсан гэх үндэслэлээр хэрэг үүсгээд байна. Түүнчлэн вакцинжуулалтын тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй албан тушаалтныг шалгаж эхэлжээ. Энэ үйл явдлын улмаас Энэтхэгийн Эрүүл мэндийн сайд огцорч магадгүй болов. Тус улсын сөрөг хүчний намын хэвлэлийн төлөөлөгч сайдад огцрох шаардлага хүргүүлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-29 46.147.101.102

42742528 — Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү ~~~ https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-07-29 213.87.133.198

>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Зочин 2022-07-29 66.181.186.68

Соц болоод 90ээд онд манай эмч сувилагч гэх толгойгүй хүмүүс олон хүнд шифрицээр шар өвчин тараасан. олон хүн гэр бүл насан турш шаналж зарим нь бурхан болсон. манай эрүүл мэндийнхэнд гол нь хүн чанараа бүү алд гэе дээ. бид итгэл алдарч хэдэн төгрөгөө шавхан гадаад явдаг шалтгаан энэ.

Avatar

зочин 2022-07-29 66.181.176.192

Энэтхэгт өглөө эрт 4-5 ын үед төмөр замын далан руу бие засахыг зөвшөөрдөг юмуу даа Вагоны цонхоор хартал олон хүн нэг зэрэг бие засч харагдсан гэж энэтхэг явсан хүн сониноо ярьсан

Avatar

Онч 2022-07-29 64.119.18.52

Монголчуудын тухай гадаадын жуулчин бас ийм баримтат зураг авснаа үзүүлсэн гэсэн шүү.Хөдөө тийш явах замдаа, машин зогсонгуут бууцгаагаад бүгд…

Avatar

зочин 2022-07-29 192.82.73.181

хариуцлага ийм улс газрын тосны үйлвэр байгуулж дийлэх үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж