Энэтхэг: 30 хүнд нэг тариураар вакцин тарьжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.29-нд нийтлэгдсэн

Энэтхэг: 30 хүнд нэг тариураар вакцин тарьжээ

Энэтхэг: 30 хүнд нэг тариураар вакцин тарьжээ

Энэтхэгийн Мадхья Прадеш мужийн эрүүл мэндийн ажилтныг 30 хүнд нэг тариураар вакцин тарьсан хэргээр шалгаж байна. Энэ нь Сагар дүүргийн нэгэн сургуулийн хүүхдүүдэд Covid-19 вакцин тарих үеэр болсон явдал юм.

Энэтхэгийн эрүүл мэндийн яам Covid-19-ийн вакциныг тарихдаа “нэг зүү, нэг тариур” гэсэн дүрэм баримтлахыг үүрэг болгожээ. ХДХВ гэх мэт аюултай өвчнөөс сэргийлэхийн тулд нэг удаагийн тариурыг Энэтхэгт ашигладаг. Гэвч тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүрэлцээгүйн улмаас нэг удаагийн тариурыг дахин ашигласан тохиолдол өмнө нь хэд хэд гарч байжээ.

Хүүхдүүдэд вакцин хийсэн эмнэлгээс мэдэгдэхдээ, “Эрүүл мэндийн газраас ганцхан тариур өгсөн, бид зүгээр л тушаал биелүүлж байна” гэжээ. Хүүхдээ дагуулж ирсэн эцэг эхчүүд асуудлыг мэдээд анх сургуулийн удирдлагуудад хэлсэн байна. Төрийн албаны хүмүүс сургууль дээр ирэхэд вакцинжуулалтыг хариуцаж байсан ажилтан утсаа унтраагаад, сураггүй алга болсон байжээ.

Хариуцсан ажилтныг ажилдаа хайнга хандсан гэх үндэслэлээр хэрэг үүсгээд байна. Түүнчлэн вакцинжуулалтын тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй албан тушаалтныг шалгаж эхэлжээ. Энэ үйл явдлын улмаас Энэтхэгийн Эрүүл мэндийн сайд огцорч магадгүй болов. Тус улсын сөрөг хүчний намын хэвлэлийн төлөөлөгч сайдад огцрох шаардлага хүргүүлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж