"Бяцхан охины ээжийг аваръя" Халиунаад туслах хандивын аян

Хуучирсан мэдээ: 2022.07.29-нд нийтлэгдсэн

"Бяцхан охины ээжийг аваръя" Халиунаад туслах хандивын аян

Наранбанзрагчийн Халиунаа нь 2021.12.14-нд Ходоодны хожуу үеийн хорт хавдраар оношлогдож, ходоод бүтэн тайрах мэс засал хийлгэж химийн эмчилгээний явцад хавдар хэвлийн гялтан хальс, бүдүүн нарийн гэдэс, чацархайд үсэрхийлж цаашид монголдоо эмчлүүлэх боломжгүй болоод байна. Иймээс гадны эмнэлгүүдэд хүсэлт явуулж БНСУ-н эмнэлгээс яаралтай хугацаа алдахгүй эмчилгээг эхлэх хэрэгтэй гэсэн хариу ирсэн бөгөөд эмчилгээний зардалд эхний ээлжинд 500 сая төгрөгний санхүүгийн хэрэгцээ шаардлагатай байгаа юм. Монгол улсын залуу боловсон хүчин, залуу гэр бүл, залуу ээжүүдийн төлөөлөл болсон түүнийг бяцхан охинтойгоо, хайртай гэр бүлтэйгээ амьдрах боломжийг нээхэд таны тусламж маш үнэ цэнэтэй шүү. Хүнд өвчинтэйгөө тэмцэж байгаа түүнд монголын ард түмэн, ахан дүүс та бүгд минь сэтгэлийн хандив, тусламж үзүүлнэ үү хэмээн чинь сэтгэлээсээ хүсч байна. Таны сэтгэлийн өглөг буцаж ирэхдээ 30, 60, 100 дахин үржих болтугай.

#savekhaliunaa

#savemom

Данс: Хаанбанк : 5700825689 , Хасбанк : 5004752063 , Голомтбанк : 2205020529 ,      Social pay : 99043703 , Monpay : 99043703

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж