Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогод ариун цэврийн байгууламжийг сайжруулах асуудлыг тусгаж, 2030 он гэхэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг хүн амын 60 хувьд хүргэх зорилт тавиад буй. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам 4.5 тэрбум төгрөгөөр 2000 өрхийн нүхэн жорлонг шинэчлэхээр сонгон шалгаруулалт зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Угтаа хөрсний бохирдол үүсгэх гол шалтгаан болж буй нийслэлийн нүхэн жорлонг цөөлөхөд анхаарах хэрэгтэй ч холбогдох албаны хүмүүс нь тусгай хэлтэс, ашигтай бактерийн тендерээс өөр дорвитой зүйл сэдэж чаддаггүй нь харамсалтай. Хамгийн эмгэнэлтэй ганц жишээ бол өнгөрсөн Мягмар гаригт орсон түр зуурын ширүүн бороо. 10 минут орсон борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам, эмээлт, тахилт хэсгийн айлууд золтой л урсчхаагүй. Гэхдээ тус хэсгийн гэр хорооллын нүхэн жорлонгуудын бохир хальсан. Үүнийг оршин суугчид, Геодози, усны барилга байгууламжийн газар, нийслэлийн хот тохижуулахаас хүртэл сануулж ойрын хугацаанд яаралтай ариутгал хийхийг шаардаж буй. Харин нийслэлийн байгаль орчны газар, хотын захиргааны холбогдох мэргэжилтнүүд үүнд хэрхэн анхаарч байгаа нь тодорхойгүй.
Үер болж бохир хальсан өдөр шуурхай хурал зарлаж, ариутгал хийх үүрэг даалгавар өгсөн байж болох ч дараа дараагийн байгалийн үзэгдэл дахин давтагдахад бохир нь халивал хэн хариуцлага хүлээх вэ?
Гэр хорооллын нүхэн жорлонгоос гадаад орчинд тархаж буй нян бактери хамгийн аюултай. Нэг талаар ундны ус, нөгөө талаар амьсгалах агаараар дамжиж хүний биед олон төрлийн халдварыг дамжуулах эрсдэлтэй. Нийслэлийн хэмжээнд 310 мянга гаруй нүхэн жорлон байдаг гэх статистик байгаа бол Монгол Улсын нийт өрхийн 80 орчим хувь нь нүхэн жорлон хэрэглэдэг. Үүний 60 гаруй хувь нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй байдаг аж.
Хүнээс ялгарах нэг грамм өтгөнд нэг их наяд нян, вирус байдаг. Тиймээс нүхэн жорлонд байгаа нян хөрсөнд шингэж, гараар дамжин халдварт өвчин үүсгэдэг гэдгийг ДЭМБ-ын зөвлөмжид тусгажээ.
Тиймээс нийслэлийнхэн нүхэн жорлонгийн асуудалд онцгой анхаарах шаардлага тулгарч байна. Мөн жил бүр 1000-2000 нүхэн жорлонг шинэчлэх тендер зарлах бус нэгдсэн байдлаар нүхэн жорлонгийн стандартад анхаарах цаг болжээ. Жорлонгийн хэсгийг тогтмол ариутгах, цэвэрлэх боломжтой, ус чийгэнд тэсвэртэй, өвчин үүсгэх мөөгөнцөр, нян, хортон шавж үржихгүй, гэрлийн тусгалаас хамгаалагдсан материалаар доторлохоос эхлээд аль болох стандартад дөхөж очихуйц болгохгүй бол үер буунгуут бохир нь урсаж, ойр орчмын газраа нийтэд нь бохирдуулдаг үзэгдэл байж боломгүй.
НҮХЭН ЖОРЛОНГОО ТОГТМОЛ АРИУТГАВАЛ БОХИР ХАЛЬСАН Ч НЯН БАГА ТАРХАНА
Халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нүхэн жорлонгийн бохироор дамжих халдвараас сэргийлэхэд заавал хэн нэгний гар харах шаардлагагүй гэдгийг НЭМҮТ онцолсон. Тухайлбал, иргэд өөрсдийн хашаанд байгаа нүхэн жорлонгоо тогтмол ариутгавал үер ус, гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалж бохир халихад нян тархах эрсдэл бага гэсэн юм.
Ахуйн нөхцөлд нүхэн жорлонг ариутгахад хлорлог бодисыг ашиглан халдваргүйжүүлэх уусмал бэлтгэдэг байна.
Халдваргүйжүүлэлтийн уусмалыг хэрэглэхдээ нэг метр куб талбайд хоёр литр уусмал орохоор тооцож, нүхэн жорлон, бохирын цооногийн эзлэхүүнд тохируулан уусмалаа бэлтгэнэ. /Уусмал бэлтгэх аргыг энд дарж харна уу/ Халдваргүйжүүлэлт хийсний дараа 1-2 цаг нүхэн жорлонгийн хаалгыг хааж, бохирын цооногийг таглана. Гэр хорооллын нүхэн жорлон, бохирын цооногт дулааны улиралд сард нэг удаа, хүйтний улиралд гурван сард нэг удаа халдваргүйжүүлэлт хийх ёстой аж. Мөн зөвхөн уусмал цацаад зогсохгүй хана, тааз, гишгүүрийг шүршиж халдваргүйжүүлэх хэрэгтэй. Гэхдээ гадаад орчинд нүхэн жорлонгийн бохирыг алдахгүй байхын тулд нийтээр нэг стандартын дагуу нойлтой болох нь зөв. Тэгэхгүй бол 2000 өрхийн нүхэн жорлонд зориулж сар бүр 4.5 тэрбум төгрөг улсаас хий дэмий гаргаад байвал утгагүй гэдгийг иргэд хэлж байна. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол энэ жил Сонгинохайрхан дүүргийн айлууд нүхэн жорлонгийн бохирт урссан бол ирэх жилүүдэд нийслэлийн төвийнхөнд ч энэ эрсдэл учрахгүй гэх баталгаа алга.
Зочин 2022-07-29 46.147.101.102
54335663 !!!!! Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү —> https://cutt.ly/girl01646
Зочин 2022-07-29 150.129.140.112
Цэвэр бохирын шугам татаад өгөхөд л маш олон асуудлыг шийдэж байхад төр засагт ямарч сонирхол байхгүй байгаа нь нэг юм хэлээд байгаа биз дээ . Жил болгон 4,5 тэрбум гэдэг чинь нөгөө Цэвэр агаар сан гэдэгтэй адилхан байгаа биз дээ . Удахгүй жил болгон суга өсөөд л яваад байх байх даа
Зочин 2022-07-29 64.119.23.141
Паа ардчилалын Эби-гийн нуа гэгддэг Оюунгэрэл авгай ямар том байнаа. Бүтэн 4.5 тэрбумаар жорлон ш*** тендерээ төсөвт суулгуулчихсан. Ба-эрдэнэ чи болио залуу хүн байна тэрний оронд Улаанбаатарыг нүүлгэх бодитой ажил хий
Зочин 2022-07-29 213.87.133.198
>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax
Зочин 2022-07-29 202.126.90.83
Орон сууцжуулах бодлогоо л эрчимжуулээчээ!
Зочин 2022-07-29 202.126.90.151
Манай цэргийн удирдлагууд маанаг тэнэг огт ажлаа хийж чадахгуй зай боглосон л улсууд байдаг юм байна
ЗОЧИН 2022-07-29 150.129.140.183
МАН энэ мөнгө угаадаг бохир аргаа хэзээ болих вэ. Барсболд сайдын үеэс л утаагүй зуух гэж баахан мөнгө угаасан, үр дүн өгөөгүй. Өөрсдөө л баяжсан. Наад айлууддаа бохирын шугамыг нь татаад л өгөхөд өөрсдөө холбочихно шүү дээ. Монголын ард түмнийг тэнэг гэж бодсоор л байна уу?
Зочин 2022-07-29 103.80.210.183
нүүрсэн яндан аваад байгаа хүмүүсээ бариад цаазалах нь илүү дээр шүү
Зочин 2022-07-29 103.26.194.58
Гал унтраах л арга хэмжээ байна даа. Хэдэн хүн баяжих гээд байж ядаж суугаа байх даа.
чимэд 2022-07-29 124.158.65.119
хотын бохир усны шугамд бүх айлыг холбочих. ийм инженерийн сүлжээ хийх мөнгөөрөө стандартын гэх ялгаагүй модон жорлон барих илүү ажил илүү зардал бүү гаргаа. Айлуудын гудамжаар гол том турбанууд гүйлгээд орхичих, айлууд өөрсдөө нарийн турбаагаар шугам тавьж холбох болно.
Зочин 2022-07-29 202.131.225.197
Ха ха. Мөнгөтэй бол тэгээд л холбочихно л доо. Мөнгөгүй нь л асуудал болоод байна.
Зочин 2022-07-29 142.79.202.93
Чадахгүй нь зайлна биз.
Зочин 2022-07-29 64.119.26.180
Нүхэн жорлонг уб хотод бүр мөсөн хориглох хэрэгтэй хашаа болгонд шахуу приус байна тэр мөнгөөрөө жорлонгоо хий
Зочин 2022-07-29 202.131.225.53
ер нь бол өөрчилж хөрсний энэ их бохирдолоос салах нв зөвөө,