Украины үр тариаг ачсан хөлөг онгоц Ливанд ирлээ

Хуучирсан мэдээ: 2022.07.29-нд нийтлэгдсэн

Украины үр тариаг ачсан хөлөг онгоц Ливанд ирлээ

Украины үр тариаг ачсан хөлөг онгоц Ливанд ирлээ

Украины арвай, улаан буудайг ачсан Сирийн хөлөг онгоц Ливаны хойд хэсгийн Триполи боомтод ирснийг Бейрут дахь Украины Элчин сайдын яам өчигдөр /2022.07.28/ мэдэгдэв. Энэ нь оросуудын Украинаас дээрэмдсэн үр тариа аж.

Тээврийн мэдээллийн цахим хуудас “MarineTraffic”-д мэдээлснээр, Лоадикеа нэртэй тус хөлөг Лхагва гаригт Триполид иржээ. Украины дэлгүүрүүдээс 5000 тонн арвай, 5000 тонн гурил ачсан хөлөг онгоц Крымийн боомтоос гарсан гэх мэдээлэл байна. Украины Элчин сайдын яамнаас мэдээлснээр, энэ нь хулгайн үр тариа Ливанд хүрч буй анхны тохиолдол юм.

Украины Элчин сайд Ихор Осташ өчигдөр Ливаны ерөнхийлөгч Мишель Аунтай уулзаж, ачааны талаар ярилцсан байна. Хулгайн барааг худалдаж авах нь Киев, Бейрут хоёрын харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж Ихор Осташ хэлжээ. Орос улс хулгайн үр тариаг Ливан зэрэг олон оронд худалдахыг оролдох вий гэж Украины тал санаа зовж буй.

Ливаны гааль болон хөдөө аж ахуйн яам энэ асуудлыг мөрдөн шалгаж байгаа гэж тус улсын Эдийн засгийн сайд Амин Салам хэлэв. Ливан дахь талхны хомсдол шинэ улаан буудай импортлох замаар энэ долоо хоногт буурна гэж Салам өчигдөр мэдэгдсэн боловч чухам хаанаас гэдгийг хэлээгүй байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж