Нөөцийн махны үнийг хямдруулсан ч худалдан авалт буурчээ

Хуучирсан мэдээ: 2022.07.29-нд нийтлэгдсэн

Нөөцийн махны үнийг хямдруулсан ч худалдан авалт буурчээ

Нөөцийн махны үнийг хямдруулсан ч худалдан авалт буурчээ

Махны үнэ сар тутамд нэмэгдэж, үхрийн мах наадмын дараа ч 12-14 мянган төгрөгөөс огт буугаагүй. Нөөцийн мах худалдаанд гарахад иргэд "Хямд үнэтэй мах авах нь" гэж сэтгэл өндөр байсан. Харин одоо худалдах цэгүүдийг нэмж, үнийг хоёр удаа хямдруулсан ч авах худалдан авалт буурчээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 500 гаруй дэлгүүр, худалдааны төв нөөцийн мах зарж байна.

Махны үнийн хувьд килограмм нь үхрийн мах 8900 төгрөг, ямааны мах 6900 төгрөг, хонины мах 7750 төгрөг, харин бүтнээр нь буюу гулуузаар 7550 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Орон нутагт үүнээс 1000-1500 төгрөгөөр хямд борлуулж буй.

Худалдааны цэгүүдийн хувьд байршлаас хамаарч иргэдийн худалдан авалт өөр өөр байгаа аж. Ихэнх аймгагт шүлхий болон малын гоц халдварт өвчний эрсдэлтэй холбоотойгоор Мал эмнэлгийн ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тавих хяналт энэ жил чангарсан. Үүнтэй холбоотойгоор нөөцийн мах бэлтгэх ажилд онцгой анхаарсан болохыг ч мэдээлж байв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ талаар тодруулахад, хавар цаг агаарын нөхцөл байдал сайн байсан учир мал аж ахуй эрхэлж буй хүмүүс олон тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Засгийн газраас бэлтгэсэн нөөц, өвс тэжээлийг одоогоор гаргаагүй байна. Нөөцийн мах хотын хэрэгцээг бүрэн хангана гэж тооцоолсон. 2022 онд нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нийт 13 мянган тонн мах бэлтгэсэн.

Махны шим тэжээлийг алдагдуулалгүйгээр урт хугацаанд хадгалдаг тул махны эрүүл ахуйн чанарыг сайн шалгаж, хадгалалтын горимыг нарийн төлөвлөдөг. Тиймээс махны шим тэжээлийг алдагдуулахгүйгээр нөөц дуустал худалдана.

Аж ахуй нэгжүүдэд нөөцийн мах бэлтгэхэд зориулж 100 тэрбум төгрөгийн зээл олгосон. Нийт махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхэр, 10 хувь нь ямааны мах бөгөөд 1-2, 3-4 килограммаар савлаж зарж байна. Цаашид худалдааны цэгүүдийг нэмэхээр төлөвлөж байгааг албаны хүмүүс онцолсон юм. Үнийн хувьд дахин хямдруулах эсэх талаар асуухад одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй. Гэхдээ орон нутагт Улаанбаатараас 1000 хүртэлх төгрөгөөр нөөцийн мах хямд байгаа гэв. Ямартай ч зарим гэрээт компаниудад гомдол, санал ирсний дагуу нөөцийн махны савлалт, бэлтгэх ажилд онцгой анхаарал хандуулж байгаа гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж