Оросын эрх баригчид хандив гуйж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.29-нд нийтлэгдсэн

Оросын эрх баригчид хандив гуйж байна

Оросын эрх баригчид хандив гуйж байна

Оросын албаны хүмүүс Новосбибирскийн нэгэн дүүргийн оршин суугчдаас Украинд тулалдаж буй цэргүүдэд зориулж тоног төхөөрөмж нийлүүлэхийг хүсчээ. Тодруулбал, "Odnoklassniki" болон "Вконтакте" цахим хуудсаар дамжуулан АНУ тэргүүтэй НАТО-гийн бусад орнуудад ашигладаг квадрокоптер, хийн генератор, дуран, шахалтын боолт, байлдааны зориулалттай боолт худалдаж авахын тулд хандив гуйсан. "Барааг ажлын өдрүүдэд Морской тосгоны захиргаанд хүлээлгэн өгч болно" гэжээ.

Орон нутгийн албан тушаалтнуудын хүсэлтийн жагсаалтад байгаа тоног төхөөрөмж нь Украиныг чиглэн явж буй зенитийн пуужингийн багийн гишүүдэд зориулагдсан гэв. Гэсэн ч Оросын арми яагаад ийм хэрэгслийг нийлүүлээгүй нь тодорхойгүй байна. Украинд байгаа Оросын цэргүүд гэртээ байгаа төрөл төрөгсөдтэйгээ утсаар ярихдаа цэргийн командлагчид өөрсдөд нь ямар ч олигтой техник хэрэгсэл өгөөгүй гэж гомдоллож байгаад баригдсан гэж Украины тагнуулын алба мэдээлэв. Тиймээс шаардлагатай хамгаалалтын хэрэгсэл худалдаж авахын тулд гэр бүлийнхнээсээ тусламж гуйхаас өөр аргагүй болсон гэлээ.

Барууны зарим шинжээчид Орос улс Украины эсрэг дайнд хэдэн сарын турш хамаг нөөцөө шавхсан гэж үзэж байна.

“Бид бүх зүйлийг өөрсдөө, өөрсдийн мөнгөөр ​​худалдаж авах ёстой.  Би орчин үеийн хуяг дуулга, малгайны тухай яриагүй байна. Ядаж л дулаан хувцас, хуурай хоол, анхны тусламжийн хэрэгсэл ч бидэнд байхгүй" гэж нэг цэрэг өнгөрсөн тавдугаар сард "The ​​Moscow Times" сонинд нэрээ нууцалж хэлжээ.

Эх сурвалж: DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж