2022 оны хамгийн өндөр эрэлттэй ажлын байрууд

Хуучирсан мэдээ: 2022.07.29-нд нийтлэгдсэн

2022 оны хамгийн өндөр эрэлттэй ажлын байрууд

2022 оны хамгийн өндөр эрэлттэй ажлын байрууд

АНУ-ын судлаачид 2022 оны хамгийн их эрэлт хэрэгцээтэй ажлын байруудыг гаргажээ. Судалгааны дүн 2019 оноос хойш тус улсын эдийн засаг хэрхэн өөрчлөгдсөнийг харуулав. Цар тахлаас шалтгаалаад хүмүүс гэрээсээ гаралгүй ажиллаж, дэлгүүр хэсч, тэр байтугай эмчид хүртэл алсаас үзүүлдэг болсонтой энэ нь холбоотой. Судалгааг нийт 800 бизнес эрхлэгчдийн дунд явуулсан.

Хамгийн их эрэлт хэрэгцээтэй 10 ажлын байрыг танилцуулъя.

  1. Хувийн эрүүл мэндийн туслах. Хүн амын нас ахих тусам энэ мэргэжил эрэлттэй болжээ. Хувийн эрүүл мэндийн туслах нь хүмүүсийг усанд орох, угаалгын өрөө ашиглах, хоол бэлтгэх, аяга таваг угаах, даавуу солих зэргийг хийж гүйцэтгэнэ. 2022 онд нийт 599800 ажлын байр шинээр зарлагджээ. Дундаж цалин 29430 ам.доллар.
  2. Рестораны тогооч. Гадуур хооллох нь хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг хэвээрээ л байна. Нийт зарлагдсан ажлын байр 263600, дундаж цалин 30010 ам.доллар.
  3. Түргэн хоолны бэлтгэгч, үйлчилгээний ажилтан. Хүмүүс хэчнээн завгүй амьдардаг болсны нэг баталгаа нь энэ гэхэд болно. 804600 ажлын байр шинээр зарлагдсан бөгөөд дундаж цалин 25100 ам.доллар байна.
  4. Хэрэглээний програм хангамж хөгжүүлэгч. Хөдөлгөөнт төхөөрөмж дээрх элдэв аппликейшний хэрэглээ хурдацтай өргөжиж буйтай энэ нь холбоотой. Програм хангамж хөгжүүлэгчид нь энгийн гар утасны тоглоомоос эхлээд нягтлан бодох бүртгэлийн нарийн төвөгтэй програм хангамжийг ч бүтээдэг. 198200 ажлын байр шинээр зарлагдсан ба дундаж цалин 120730 ам.доллар.
  5. Зөөгч. 470200 ажлын байр шинээр зарлагдсан ба дундаж цалин 26000 ам.доллар.
  6. Сувилагч. Энэ ажил нь жил бүр хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн тоонд байнга ордог. Нийт 194500 ажлын байр шинээр зарлагдсан ба дундаж цалин 77600 ам.доллар байна.
  7. Ачаа тээвэр, бараа материал зөөвөрлөгч. Бүх төрлийн бизнес эрхлэгчдэд ачаа барааг нь зөөх хүн хэзээд хэрэгтэй байдаг. Шинээр зарлагдсан ажлын байр 411300, дундаж цалин 31230 ам.доллар.
  8. Ерөнхий менежер. Бодлого боловсруулах, өдөр тутмын үйл ажиллагааг хянах ерөнхий менежерүүд бизнес бүрт хэрэгтэй. Нийт 229600 ажлын байр шинээр зарлагдсан байна. Дундаж цалин 97970 ам.доллар.
  9. Хоол үйлчилгээний ажилтнуудын удирдлага. 167200 ажлын байр шинээр зарлагдсан ба дундаж цалин нь 36570 ам.доллар байна.
  10. Зорчигч тээврийн хэрэгслийн жолооч. 110200 ажлын байр шинээр зарлагдсан ба дундаж цалин 36080 ам.доллар байна.

Эх сурвалж: TRADE SCHOOLS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж