Кайли Женнер өнгөрсөн Ням гаригт Травис Скоттын инстаграм дахь зурагны доор жирэмсэн эмэгтэй зурагтай эможи үлдээжээ. Тиймээс түүнийг гурав дахь хүүхдээ тээж байгаа юу гэж дагагчид нь шуугилдлаа.
Травис Ням гаригт Нью-Йоркт ирлээ гэсэн тайлбартай зураг нийтэлсэн. Кайли хэлээ гаргасан эможиний араас дөрвөн ширхэг жирэмсэн эмэгтэйн эможи бүхий сэтгэгдэл үлдээжээ. “Кайли чи бидэнд хоёр дахь хүүхдээ ч танилцуулаагүй байгаа шүү дээ” гэж нэгэн шүтэн бишрэгч сэтгэгдэл бичсэн бол итгэлгүй байгаа хүмүүс ч бас байв.
Кайли, Травис нарын хүү Уолф хоёрдугаар сард төрсөн. Гэвч Уолф буюу чоно гэх нэр хүүгийн зан араншинд тохирохгүй байсан учир больжээ. Өдгөө таван сар өнгөрсөн хэдий ч хүүгийн шинэ нэрийг зарлаагүй л байна. Кайли, Травис нар саяхан дахин цуу ярианд өртсөн. Учир нь Кайли ядам хуруундаа том чулуун шигтгээтэй бөгж зүүсэн зургаа цахим хуудсандаа нийтэлжээ.
Эх сурвалж: TMZ
Холбоотой мэдээ