Хойд Солонгос цөмийн дайнаас сэргийлэх хүчээ дайчлахад бэлэн байна гэж тус улсын удирдагч Ким Жон Ун мэдэгдэв. Солонгосын дайны ойн арга хэмжээнд үг хэлэхдээ Ким тус улс АНУ-тай "ямар ч цэргийн сөргөлдөөнд бүрэн бэлэн" гэж нэмж онцолсон гэж төрийн мэдээллийн агентлаг “KCNA” мэдээлэв.
Хойд Солонгос долоо дахь цөмийн туршилтаа хийхээр бэлтгэж магадгүй гэсэн болгоомжлолын үеэр дээрх тайлбарыг хийжээ.Пхеньян хэзээ ч ийм туршилт хийж болно гэдгийг АНУ өнгөрсөн сард анхааруулсан. Хойд Солонгос хамгийн сүүлд 2017 онд цөмийн туршилт хийсэн ч Солонгосын хойгт хурцадмал байдал улам бүр нэмэгдсээр байна.
Хойд Солонгос дахь АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким “Хойд Солонгос энэ жил урьд өмнө байгаагүй олон пуужин туршсан. Өмнө нь 2019 онд 25 пуужин туршсан бол энэ жил 31 пуужин туршсан байна” гэв.
Өнгөрсөн зургадугаар сард Өмнөд Солонгос хариу арга хэмжээ авч, өөрийн гэсэн найман пуужин харвасан юм.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ