Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр Чикагод долоон хүний амийг хөнөөж, олон арван хүнийг шархдуулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийг 117 хэрэгт буруутгав.
“Долдугаар сарын 4”-ний өдрийн баяр ёслолын үеэр Чикаго хотын Хайланд Парк хотын захад цугларсан хүмүүс рүү буун дуу гаргасны дараа Роберт Е Кримо III-г цагдаа нар баривчилжээ.
Тус улсын прокурорын газар сэжигтэн Кримог тухайн өдөрт холбоотой 117 зүйл ангиар яллах бөгөөд үүний 21 нь нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг гэдгийг баталжээ. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол хугацаанаас нь өмнө суллах боломжгүй бүх насаар нь хорих ял авах юм.Өдгөө 21 настай залууг баривчлагдсанаас хойш батлан даалтад гаргахгүй байгаа юм.
Эх сурвалж: SKY NEWS
Холбоотой мэдээ