526,131 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.28-нд нийтлэгдсэн

526,131 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн  135,901,185 төгрөгийн үнийн дүн бүхий 526,131 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байсан байна. Үүнээс  "Мон-Ит Булигаар" ХК (MBG +13.99%), "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +9.17%) болон "Талх чихэр" ХК (TCK +7.52%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бодь Даатгал" ХК (BODI -9.79%), "Түшиг Уул" ХК (TUS -9.09%) болон "Сүү" ХК (SUU -4.18%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,940 ширхэг нэгж эрхийг 4,585,999 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 55 ширхэг үнэт цаасыг 5,442,250 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 0.33 хувиар өсөж, 33713.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,956,411,145,920 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж