Европын холбооны удирдах ажилтнуудын утсыг хакерджээ

Хуучирсан мэдээ: 2022.07.28-нд нийтлэгдсэн

Европын холбооны удирдах ажилтнуудын утсыг хакерджээ

Европын холбооны удирдах ажилтнуудын утсыг хакерджээ

Европын холбооны зарим удирдах албан тушаалтны утсыг Израилийн тагнуулын програмууд хакердсан болохыг нотлох баримт олжээ. Энэ талаар Европын холбооны хууль зүйн дээд албан тушаалтан “Reuters” агентлагт захидлаар мэдэгдэв. Түүний “iPhone” утсыг 2021 онд Израилийн тагнуулын “Pegasus” програм ашиглан хакердсан байж болзошгүй гэж “Apple” сэрэмжлүүлжээ. Ийн сэрэмжлүүлснээр Европын комиссын бусад ажилтны утсыг ч бас шалгасан байна. Мөрдөн байцаалтын явцад хакердуулсан байж болзошгүй үзүүлэлтүүдийг илрүүлжээ.

Одоогоор Европын холбоонд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Энэ нь холбооны өндөр албан тушаалтан хакердуулж буй анхны тохиолдол биш юм. 2020-2021 оны хооронд Их Британийн Ерөнхий сайдын ажлын алба мөн Израилийн тагнуулын програмын халдлагад өртөж байв.

“Pegasus” програмыг зохион бүтээсэн “NSO” группийг хэрэглэгчийн нөхцөл, үйлчилгээний гэрээг зөрчсөн гэх үндэслэлээр “Apple” компани шүүхэд өгчээ. Европын холбооны гишүүн 14 улс “NSO” технологийг худалдаж авсан болохыг өнгөрсөн долоо хоногт тогтоосон байна. Тухайлбал, Унгар, Польш, Испанийн албаны хүмүүс “Pegasus” програмыг ашигласан эсэхийг шалгаж буй аж.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж