Польш: Украинд нийлүүлсэн зэвсгээ орлуулахаар 1000 танк худалдаж авав

Хуучирсан мэдээ: 2022.07.28-нд нийтлэгдсэн

Польш: Украинд нийлүүлсэн зэвсгээ орлуулахаар 1000 танк худалдаж авав

Польш: Украинд нийлүүлсэн зэвсгээ орлуулахаар 1000 танк худалдаж авав

Польш улс Өмнөд Солонгосоос 1000 орчим танк, 600 гаруй их буу, олон арван сөнөөгч онгоц худалдаж авчээ. Энэ нь Украинд хандивласан Зөвлөлтийн үеийн техник хэрэгслийг орлуулах зорилготой гэж Польшийн Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

Тодруулбал, Өмнөд Солонгосын "К2" загварт суурилсан 980 танк, 648 өөрөө явагч "К9" хуягт гаубиц, 48 "FA-50" сөнөөгч онгоцоор Польш улс зэвсэгт хүчнээ өргөжүүлжээ. Польштой байгуулсан гэрээ нь Өмнөд Солонгосын хамгийн том зэвсгийн экспортын гэрээ гэж тэтгэвэртээ гарсан генерал Чун Ин-Бум хэллээ. “К9 бол дэлхийн хамгийн шилдэг артиллерийн систем юм. FA-50 бол шилдэг сургагч гэдгээрээ нэр хүндтэй болсон Т-50 онгоцны байлдааны хувилбар. Харин К2 танк нь Өмнөд Солонгост байгаа бүх танкнаас илүү” гэж тэрбээр зэвсгийн чанарыг магтжээ.

“Hyundai Rotem” компанийн үйлдвэрлэсэн эхний ээлжийн 180 танк энэ онд ирэх төлөвтэй байна. Мөн “Hanwha Defence”-ийн үйлдвэрлэсэн 48 K9 гаубицыг энэ онд багтаан нийлүүлнэ гэв. Үлдсэн 600 гаубицыг 2024 оноос нийлүүлнэ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж