Нүүрстөрөгчийг саармагжуулсан дэлхийн анхны сансрын хөлөг

Хуучирсан мэдээ: 2022.07.28-нд нийтлэгдсэн

Нүүрстөрөгчийг саармагжуулсан дэлхийн анхны сансрын хөлөг

Нүүрстөрөгчийг саармагжуулсан дэлхийн анхны сансрын хөлөг

АНУ-ын Флорида мужид төвтэй “Space Perspective” компани "Далайн ван" нэртэй шинэ хөлгөө танилцуулав. Тус хөлөг нь сансрын нисгэгчийн дуулгатай төстэй цонхнуудтай, капсул загвартай бөгөөд нүүрстөрөгчийг саармагжуулсан гэдгээрээ онцлог. Бөмбөрцөг хэлбэртэй капсул нь гадна даралтыг тэсвэрлэх давуу талтай. Сансрын хөлөг дотор тансаг баар хүртэл бий.

“Space Perspective” энэ шинэ загвар дээрээ Лондонд төвтэй “Of My Imagination” студитэй хамтран ажилласан. Өдгөө дулааны хяналтын систем нь патентын шатандаа байна.

Далайн усан дээр аюулгүй газардах боломжтой гэдэг нь уг хөлгийн гол давуу тал юм. Далай дээр бөмбөлөгөн капсул нь бүрэн дэлгэгдэх үедээ хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнтэй дүйцэхүйц хэмжээтэй болдог.

Сансрын хөлөг 2024 оны эцэс гэхэд зургаан цагийн нислэгээр найм хүртэлх зорчигдчдыг тээвэрлэж эхлэхээр зорьж байна. Ингэхдээ дэлхийн таталцлаас гарахгүй тул тусгай сургалтад хамрагдах шаардлагагүй бөгөөд энгийн онгоцонд суухтай ижилхэн аж. Аяллын эхний хоёр цаг дэлхийн агаар мандлаас дээш орчинд үргэлжлэх ба дахин хоёр цагийн турш далайн гоо үзэмжийг дээрээс тольдоод далайд газардана. Эрэг хүртэлх аяллыг усан онгоц хэлбэрээр дуусгах аж. Онгоцонд утасгүй интернетийн сүлжээ байх гэнэ.

Тасалбарын үнийн хувьд 125 мянган ам.доллар. Нэг хүний нэг л удаагийн аяллын үнэ боловч аль хэдийнэ 900 шахам тасалбар зарагдсан аж. Тэд одоо 2025 он болон түүнээс хойшхи захиалгаа авч байна. Үйлчлүүлэгчид төлбөрөө криптовалютаар ч хийх боломжтой.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж