Энэхүү ховор ягаан алмаз нь 170 карат, 34 грамм жинтэй ба сүүлийн 300 жилд олдсон хамгийн том алмаз гэж тооцогддог байна. Анголын уурхайгаас олж авсан "Луло сарнай" хэмээн нэрлэжээ. Энэ нь 185 каратын Дариа-и-Нураас хойш олборлосон хамгийн том ягаан алмаз бөгөөд Ираны титэм эрдэнийн тоонд багтаж байгаа аж.
Луло сарнай нь 2а төрлийн алмаз ба энэ нь хольцгүй гэсэн үг юм.
"Луло олдсон нь Анголыг дэлхийн тавцанд чухал тоглогч гэдгийг харуулсаар байна" гэж Анголын эрдэс баялгийн сайд Диамантино Азеведо хэлэв. Тус алмаз Австралийн Лукапа Даймонд компани болон Анголын засгийн газрын хамтарсан компани болох Луло уурхайгаас олдсон тав дахь том алмаз гэнэ. Өмнө нь ижил төстэй алмазыг хэдэн арван сая доллараар худалдаж авч байсан бөгөөд Ягаан од гэгддэг алмаз нь 2017 онд Хонконгийн дуудлага худалдаагаар 71.2 сая доллараар (59 сая фунт стерлинг) зарагдсан байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ