УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж авьяасаа гайхуулав

Хуучирсан мэдээ: 2022.07.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж авьяасаа гайхуулав

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж авьяасаа гайхуулав
Парламентын хамгийн "дэггүй" гишүүдийн нэг бол Б.Пүрэвдорж. Ховд аймгаас сонгогдсон тэрбээр нутаг усандаа наадамлаж, захчин түмний өв соёлын "Тонжоо" наадамд өөрийн авьяасаа гайхуулав. Монголчууд "Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай" гэдэг. Эрхэм гишүүн тайзнаа "Энх өглөө", "Тогоруутай нуур" дууг дуулж, наадамчин олныг баясгажээ. Баярлаж хөөрсөн нутгийн иргэд УИХ-ын гишүүнийг дахиулж, "Алтан нөхөд" дууг дуучнаас дутахааргүй дуулсан байна.

“Тонжоо” наадмын үеэр гэр бүрэх ёс, бэр гуйх ёс,  хүүхдийн даахь авах ёс, унага тамгалах ёс, найр хуримын ёсыг үйлдэж, захчин угсаатны гоёлын наадам, эрийн гурван наадам”, аж байдал зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.

"Тонжоо" наадмын үеэр ардын язгуур урлагийн тоглолтоос гадна захчны таван сум үзэгч олныг баясган хүндэтгэлийн жагсаал хийсэн байна. Захчин түмний өв соёл, ёс заншлыг өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий "Тонжоо" их наадам долдугаар сарын 23-26-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд болсон. Монгол хэлний их тайлбар тольд тусгаснаар “Тонжоо” гэх үг нь онцгой содон тонж гэсэн утгатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж