Украинчууд Херсон мужийг эргүүлэн авахаар довтолгоогоо эрчимжүүлж буйг барууны эх сурвалжууд мэдэгдлээ. Херсон хотын гол гүүр алсын тусгалын пуужинд өртсөний улмаас хаагдахаас өөр аргагүй болжээ.
Тиймээс Оросын цэрэг эзлэгдсэн газар нутгийн бусад хэсэгт нэвтэрч, түрэмгийлэх боломжгүй болж байна. Стратегийн хувьд Днепр мөрний баруун талд байрладаг тус хот нь хамгийн түрүүнд Оросын цэргүүдийн мэдэлд орсон юм. Украины зэвсэгт хүчин Мягмар гаригт Херсон хотын Антоновскийн гүүр рүү "Himars" пуужингийн систем ашиглан буудсан бөгөөд барууны цэргийн эх сурвалжийн мэдээлснээр гүүр бүрэн ашиглах боломжгүй болжээ. 804 км урт гүүрнээс юу ч үлдээгүй гэхэд болно.
Хэрвээ украинчууд Херсоныг буцааж авч чадвал Орос ялагдах магадлалтай болж буйг цэргийн эх сурвалжууд онцолжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ