Чежү арлын Цагаачлалын албанаас өнөөдөр долдугаар сарын 22-нд Монголын хууль бус оршин суугчидтай холбоотой мэдэгдэл гаргасан. Тодруулбал, өнгөрсөн сарын 22-нд Чежү хотод ирсэн 156 монгол жуулчнаас сураггүй алга болсон 25 жуулчны гурав нь эх орондоо буцаад байгаа. Тэгвэл үлдсэн 22 монгол жуулчин одоог хүртэл холбоогүй байна. Тэдгээр жуулчдыг энэ сарын 23-ны 00:00 цагаас эхлэн хууль бус оршин суугч болно гэдгийг мэдэгдсэн.
Мөн Чежү арлын цагаачлалын албанаас ор сураггүй алга болсон 22 монгол иргэнийг эрэл хайгуул хийж, албадан гаргах тухай дурдсан билээ.
Тус эрлийн ажиллагааны талаар ГХЯ-наас тодруулахад “Зургадугаар сарын 22-нд Чежү рүү зорчсон манай улсын 23 иргэний тав нь визгүй зорчих хугацаандаа БНСУ-аас гарч, 18 иргэн хугацаа хэтрүүлэн үлдсэн. Хууль бусаар байгаа гадаадын иргэдийг олж тогтоох, албадан гаргах ажиллагааг БНСУ-ын хууль хяналтын байгууллага хэрэгжүүлдэг.
Одоогоор Солонгосын талаас дипломат шугамаар манай талд мэдэгдсэн зүйл байхгүй байна.
Өмнөд Солонгосын Хууль зүйн яам, Цагаачлалын албанаас Чежү арал руу визгүй зорчих хөнгөлөлтийг цуцлах эсэх албан ёсны шийдвэр гаргаагүй хэвийн нэвтрүүлж байна” гэв.
Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлэл гарсан. Тухайн иргэдийг эрэн хайж эхлээгүй. Хугацаандаа багтаад дараагийн нислэгээр амжиж ирэх байх" гэж байв. Гэвч тухайн иргэд хугацаа дуусч, визэндээ хар даруулахаас өмнө ирсэнгүй. Тиймээс Өмнөд Солонгосын цагаачлалын албанаас мэдэгдсэнээр дараа дараагийн жуулчдад тавих хяналтыг чангатгах шийдвэр үйлчлэх юм.
Холбоотой мэдээ